461 дүгээр ангид саатуулагдсан шүүгч амиа егүүтгэжээ

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж эмэгтэй Б нь өөрийгөө хорлож, амь насаа алдсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилж амиа егүүтгэсэн байна.
Талийгаач нь авлига албан тушаалын хэргээр АТГ-д шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан Б гэгч байжээ. Одоогийн байдлаар ЦЕГ-аас энэ талаар ямар нэг мэдээлэл өгөх боломгүй гэлээ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ