АТГ: Талийгаачийг авлига өгсөн хэрэгт шалгаж байсан
2019-02-25

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан хуульч Л.Бямбаа хорих ангид нас барсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэж мэдэгдээд буй юм. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

 

 

Түүнийг АТГ-аас Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан аж. Хуулийн байгууллагаас тухайн ордыг эзэмшигч болон ашиглагч компанийн хоорондын маргааныг шалгаж байх явцад их хэмжээний авлигын хэрэг илэрсэн байна. Авлигын хэргийг шалгахад нэр бүхий хүмүүст хээл хахуул өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдож, АТГ-аас талийгаачийг сэжиглэн баривчилсан байна. Тодруулбал, талийгаачийг хээл хахуул өгсөн хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн шалгаж байжээ.

 

Мөрдөх байгууллагаас талийгаачийн ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж, эд мөрийн баримтыг хураан авсан байна. Энэ баримтдаа үндэслэн тухайн хүнийг сэжигтнээр баривчилж, 48 цагийн хугацаанд хорьсон байна. Харин 48 цагийн хугацаа дуусч, авахаар очиход харамсалтай хэрэг болсон байсныг АТГ-аас мэдээлэв.

 

Цаашид  гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажиллагаа явагдах аж.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
За даа гарцаагүй байдалд орсон юм байнаа даа янз нь
2019-03-02
Иргэн:
Нэг авлигач чадраа л биз шүүх прокурор цагдаа хүчниихэн шударга ажилбал сайн байна шүүгч прокурор цагдаагинхныг шалгах хэрэгтэй удирдлагуудыг нь яаралтай хал албанаас нь хөө цол хэргэмииг нь хурааж бх хэрэгтэй
2019-02-27
нэг ч гэсэн авилгач үхэж
2019-02-25