“Хэвтүүл”-үүд ЖДҮчдийн эсрэг жагсана
2019-02-25

Хэвтүүл хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд шударга бус байдлыг тэвчиж чадахгүй болсон хэсэг залуус нэгдэж, Хэвтүүл хөдөлгөөнийг байгуулсныг хэлж байна. Тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “ЖДҮчид бол 6-7 хууль зөрчиж, 30 гаруй заалтаар шийтгэгдэх гэмт хэрэг хийсэн хүмүүс. Тиймээс ерөнхий прокурор зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэх саналыг дахин оруулж ирээсэй гэж хүсч байна. Үүнийг шүүх цагдаа, УИХ дэмжих хэрэгтэй” гэв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хэвтүүл хөдөлгөөнөөс хуулийн байгууллагад жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна. “ЖДҮ хулгайчдыг хэвтүүл” уриатай жагсаалыг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Жагсаалд 500 орчим хүн ирнэ гэж  тооцоолжээ.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаж холбоо барих юм бэ? эсвэл тийм, нууц жагсаал юм уу?
2019-02-27
Босоо:
Одоо боль боль
2019-02-26
Нэхүүл:
Хэвтүүлд итгэхгүй байна
2019-02-26
Нэхүүл:
Нэхүүлийн дараа Хэвтүүл гэнэ захиалга байх өө. Итгэхгүй байна.
2019-02-26
amjilt amjilt demjij bn
2019-02-25
Zaasss:
Chono boroonoor gegcheer hudlaa hutsahaa boli!! Baahan shizonuud tsugluultsan !!
2019-02-25
Хүн цуглаарах уу,,,
2019-02-25
Ard:
Zov demjij bn !
2019-02-25
МАНАНГИЙН ХЭВТҮҮЛҮД
2019-02-25