УИХ-ын дарга Г.Занданшатар томилолтоо Баянхонгороос эхэллээ
2019-02-25

 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хөдөө орон нутагт ажиллах албан томилолтын ажлаа төрөлх Баянхонгор аймгаас эхлүүллээ. Түүнийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайдаа халуун дотноор угтан авч, Зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагчид цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийнхээ санал хүсэлтийг газар дээр нь сонсох зорилгоор 21 аймагт ажиллах бөгөөд энэхүү ажлын гараагаа төрсөн нутгаасаа ийнхүү эхлүүлж байгаа юм.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нартай биечлэн уулзаж орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлын товч мэдээлэл авч боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр хамгааллын талаар тодорхой анхаарч ажиллан ард иргэдийн хүсэл дээр тулгуурлан зөв зарчимтай шударга ажиллахыг орон нутгийн удирдах түвший хүмүүст үүрэг болгов.

 

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутагт яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа 7 хэсэг асуудлыг эрэмбэлсэн хүсэлтийг их хурлын даргад албан ёсоор өргөн барилаа. Тус хүсэлтэд Номгон сургуулийн өргөтгөл барих, кино театртай болох, шинэ музейн барилга барих , НЭ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, БСУГ-т шинэ байрны асуудал шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.

 

Их хурлын дарга уг хүсэлтийг хүлээж авсаны дараа ХАМОДХ ТББ-ын гишүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

 

Өнөөдөр УИХ-ын дарга дунд зах, ажилсаг төвөөр орж хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонсож ажиллах бол 17:00 цагаас аймгийн ХДТ-т нийт ард иргэдтэй уулзалт хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
Indra:
Үнэн,үнэн Тэр Батцэцэг ёстой бүтэхгүй тэнэг авгай...
2019-06-28
irgen:
uls orni tuluu zavgui zutgej baigaa tanid amjilt husye.
2019-02-26
ӨӨө хөөрхий., энэ тэнэг өөрийгаа дарга гээд бүр итгэчихэж чааваас,
2019-02-26
Rrr:
Занданшатар, эгч Батцэцэг 2-т ичих нүүр байхгүй ээ. Тэгсэн мөртлөө нэг их шудрага ёс ярина. Ичих булчирхай эгч дүү 2 байхгүй. Эгч нь нисэхэд мэддэггүйгээ дуудуулаад сууж байгаа. Ичих булчирхай бсан бол аль хэдийн больчих байсан.
2019-02-25
Indra:
Үнэн,үнэн Тэр Батцэцэг ёстой бүтэхгүй тэнэг авгай...
Гитлаар ах шиг
2019-02-25
тосуулж тэнэгтдэгээ л болих хэрэгтэй
2019-02-25
Ме:
нэг л их төрсөн нутагаа гэсэн улс, тийм л юм бол нутагтаа амьдраад ажиллаач дэ. Занданшатар залхаанаа.
2019-02-25
Үнэн үг:
Манай шинэ дарга нар өөрчлөлт шинэчлэлийн сэтгэлгээ түгээх хэрэгтэй. Нөгөө л ёслөл,нөгөө л зовлон тоочсон, нөгөө л барилга байшин барьж өгөө ч гэсэн алга тоссон хүсэлт гуйлгийг хүлээж авдаггүй болох хэрэгтэй. Бие биендээ хуурам ч тал зассан зуйлгуйдсан байдлаа өөрчлөе. Яаж гуйлга гуйхгүй, бадар барихгүй өөрсдөө дор дороо амьдралын асуудлаа шийддэг тогтолцоог бүрдүүлэх вэ гэдгийг л ярьцгаая.
2019-02-25
иргэн:
Аяганд сүү, цагаан идээ хийж баривал идээнээс нь амсдаг юм шүү.Аягын авч болохгүй, төсвийн мөнгөөр авсан, төрийн өмч юм шүү.
2019-02-25
kub:
yer ni ingej tsereg tsagdaa bolj ugtdag juramtai yum uu ... iim bolchikhson yum uu'
2019-02-25