Арьсны бүхий л асуудлаа ШОКОЛАД-аар шийдэх ТАВАН АЛХАМ

img

Шоколадны тусламжтай арьсны бүхий л асуудлаа шийдвэрлэх боломжтой гэнэ. Энэ талаар “www.stylehop.in”  сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Их ачаалал, олон өдөр нойргүй явахад арьс унжийж, өнгөө алдах нь элбэг. Та энэ үед ганц, хоёрхон ширхэг шоколадыг хайлуулаад дээрээс нь бага зэргийг зөгийн бал хийгээд хутгаарай. Бүлээн болох үедээ шоколадаа нүүр болон хүзүүний арьсандаа жигд түрхээрэй. Хагас цагийн дараа бүлээн усаар нүүрээ угааж цэвэрлээрэй. Энэ аргыг унтахынхаа өмнө нь хэрэглэвэл тохиромжтой. Өглөө таны арьс бүрэн амрахаас гадна өнгө нь мэдэгдэхүйц сэргэнэ. Тиймээс та долоо хоногт нэг нүд шоколадыг арьсандаа зориулаарай.

 

Алхам №2

 

 

Арьс тань үрчийгээд, хуурайшаад байна уу. Тэгвэл энэ үед гэртээ байгаа багахан шоколадыг хайлуулаад бага зэргийн гурил, зөгийн бал болон алимны цуу хийгээд сайтар хутгах хэрэгтэй. Дараа нь цэвэрлэсэн арьс дээрээ түрхээд арьсаа сайтар гуужуулах хэрэгтэй. 1-2 минут уг үйдлийг давтаж, дахин арьс дээрээ шоколадны массакаа түрхээд 10-15 минутын дараа усаар цэвэрлээрэй. Төгсгөлд нь тосоо түрхээд, унтаарай. Өглөө таны арьс яг л хүүхдинйн булбарай арьс мэт болно.

 

Алхам №3

 

 

Мөнхийн залуу насыг тань хар шоколад авчирна. Та долоо хоногт 2-3 удаа хар шоколадаар массак тавиарай. Шоколадаа хайлуулаад л арьсандаа түрх. 20-25 минутын дараа арьсаа бүлээн усаар угаахад хангалттай. Шоколад дотроо ямар нэгэн хольц хийх шаардлагагүй.

 

Алхам №4

 

 

Уруул хагарч, хуурайшсан үед шоколадыг бага зэрэг хайлуудаад түрхээрэй. 10-15 минутын дараа гэхэд уг асуудал шийдэгдэх болно.

 

Алхам №5

 

 

Өдөрт 1-2 нүд шоколад идэж, биеийн эрч хүч, тархиа сэргээж байгаарай. Харин хэтрүүлэн хэрэглэх аюултай.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ