"Оскар"-ын шууд дамжуулалтыг 29.6 сая хүн үзжээ
2019-02-26

АНУ-ын Лос Анжелес хотноо кино урлагийн шилдгийг тодруулах 91 удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

 

 

"Оскар"-ын арга хэмжээг "ABS" суваг шууд дамжуулан үзүүлсэн байна. Жилээс жилд уг наадмыг цэнхэр дэлгэцээр шууд хүлээн авч үздэг үзэгчдийн тоо буурсаар байгаа нь Акедамийн санааг зовоосон асуудал болж байна.

 

Тэгвэл энэ жилийн "Оскар"-ын наадмыг 29.6 сая хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн жилийн "Оскар"-ын наадмыг шууд хүлээн авч үзэгчдээс 12 хувиар илүү байгаа юм. 90 дэх удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолыг 26.5 сая хүн үзжээ. Энэ нь тус наадмын хамгийн бага үзэгчтэй наадам болсон билээ. 

 

 

"Оскар"-ын гол номнаци болох Шилдэг кино төрөлд "Green Book" кино шалгарсан бол "Шилдэг эрэгтэй гол дүр" төрөлд "Bohemian Rhapsody" киногоороо жүжигчин Рами Малек, "Шилдэг эмэгтэй гол" төрөлд “The Favourite” киногоороо жүжигчин Оливиа Колман хүртсэн юм. 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин