Галзуу өвчний эрсдэлд өртсөн 37 тохиолдол бүртгэгджээ
2019-02-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол ГовьАлтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс: тэмээнд 1(2.7%), мануулд 3(8.1%), эзэнтэй нохойд 7(18.9%), эзэнгүй нохойд 7(18.9%), үнэгэнд 7(18.9%), чононд 12(32.4%) уруулж ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан.

 

Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

  • Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх

 

  • Мал, тэжээвэр  амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх

 

  • Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах

 

  • Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах

 

  • Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Shuud.mn
Сонин хачин