ВЬЕТНАМ: Ким Чен Ун зорьсон газраа саадгүй ирлээ
2019-02-26

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны зорчин яваа галт тэрэг Вьетнамд ирж, тэрбээр тус улсын төлөөлөгчидтэй уулзсан талаар "CNN" агентлаг мэдээлэв. 

 

 

Вьетнамын хүндэт зочноо хүндэтгэлтэйгээр угтан авч, түүний буух хэсэгт улаан хивс засчээ.

 

“Дон Дан” өртөөний харуул хамгаалалтыг чангатгаж, хүндэт харуул, цэргийн найрал хөгжмийн баг жагссан аж.

 

 

Залуу удирдагч энэ сарын 27-28 өдрүүдэд зохион байгуулагдах ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалтад оролцохоор ийнхүү Вьетнамд ирсэн юм. Тэрбээр албаны хүмүүсийн хамтаар хоёр өдрийн турш, 2800 км замыг туулан, зорьсон газраа аюулгүй иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин