Хөвгүүдийг хүчирхийлэгч Австрали санваартанг баривчилжээ
2019-02-26

Австралийн Мельбурн хотын католик шашны сүмийн санваартан Жорж Пелл гэгчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр Австралийн түүхэн дэх бэлгийн гэмт хэрэгт буруутгагдаж буй Католик шашинтнуудын хамгийн том албан тушаалтан болжээ.

 

Түүнийг 1996 онд хөвгүүдийн найрал дууны багийн хэдхэн гишүүнийг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан гэв. 

 

16 нас хүрээгүй хоёр хөвгүүнийг хүчирхийлэхээс гадна өөр хоёр хөвгүүнд бэлгийн дарамт үзүүлж, ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан гэж прокурорууд Жорж Пелл буруутгалаа. 

 

Гэхдээ санваартан өөрийгөө "хөвгүүдийг хүчирхийлээгүй, би ямар ч гэм буруугүй" хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. 

 

Өдгөө 77 настай  Пеллийн шүүх хурал энэ долоо хоногт зохион байгуулагдах юм. Тэрбээр давж заалдахаа мэдэгдэж, "Энэ бол ичгүүртэй хэрэг. Би буруугүй гэдгээ батлах болно" гэж хэлжээ. 

 

Ромын хамба лам Францисын санаачлагаар яг одоо Ватикан хотноо бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон санваартнуудын гэм нүглийг хэлэлцэж буй юм. Хаалттай үргэлжиж буй уг уулзалт ирэх ням гаригт өндөрлөнө. 

 

2018 онд Америкийн хэд хэдэн католик сүмийн санваартнуудыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан юм. Тэд хохирогчдын өсвөр насны хүүхэд байхад нь хүчирхийлж, дарамталсан болохыг тусгай сэтгүүлчдийн баг илрүүлжээ. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Аль ч шашиныхан гэж худлаа гарууд бнаа...
2019-02-26