ШУУД: АН-ын бүлэг дахин завсарлага авлаа
2019-02-26

 

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг дарга НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч С.Мөнхчулуун нар нэр дэвшээд байгаа. Хуралдаанаар Тооллогын комисс байгуулах асуудал дээр санал нэгдсэнгүй. НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Батсүмбэрэл, Отгонсүх, Мөнхжаргал, Д.Амарбаясгалан, ._н.Төмөрбаатар нарын таван хүний нэрийг тооллогын комисст оруулах саналыг гаргасан нь үл ойлголцсон хэвээр байна. Тиймээс АН-ын энэ асуудлаар дахин завсарлага авлаа. 

Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгоход маргаан үүсэв

13:05 цаг:

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж байгаа юм. Санал хураалт явуулах тооллогын комиссыг батлахаар боллоо. Батсүмбэрэл, Отгонсүх, Мөнхжаргал, Д.Амарбаясгалан, ._н.Төмөрбаатар нарын таван хүний нэрийг тооллогын комисст оруулах саналыг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва гаргасан нь маргаан дэгдээв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь НИТХ-ын төлөөлөгч юм. Тооллогын комисст АН-ын төлөөлөл байхгүй байлаа. Үүнтэй холбоотой НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга:

 

-НИТХ гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Гэтэл сонгуулийн санал хураах тооллогын комисс улс төрийн шийдвэр гаргах гэж байна. Энэ санал хураалтаар хэн томилогдох нь хамаа алга. Сонгууль шударга байх ёстой. Цөөнхийн төлөөлөл тооллогын комисст байх ёстой. Мөн тооллогын комиссын таван хүний бүрэлдэхүүнтэй явуул гэсэн бол нэр дэвшигч С.Мөнхчулуун:

 

-Би тооллогын комиссыг өмнөх бүрэлдэхүүнтэй байлгах санал гаргаж байгаатай санал нэг байна. Учир нь өнөөдөр ч нэр дэвшигчид адил байна. Мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байлгах саналтай байна гэлээ.

 

НИТХ-ын төлөөлөгч н.Тулгын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнгүй. Төлөөлөгч н.Тулга “Яагаад та нар өмнө тооллогын комиссыг дэмжихгүй байгаа юм. Ямар асуудал гаргасан юм. Дахин санал хураалт явуулъя” гэлээ.  НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

 

-МАН-ын бүлгийн дарга Р.Дагва сая түүхэн үг хэллээ. "Тооллогын комисс бол улс төрийн шийдвэр. Тиймээс манай намын бүлгийн санал нэгдмэл байхаар шийдсэн" гэлээ. НИТХ-ын төлөөлөгч н.Мөнхбат:

 

-Би МАН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Мөнхбат гэж хүн байна. Нийслэлийн Засаг даргаа нийслэлийн иргэддээ нээлттэйгээр сонгох хэрэгтэй. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч байгаа. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тооллогын комисст С.Амарсайханыг тооллогын комиссоос хасах хэрэгтэй.

 

Нэр дэвшигч С.Амарсайхан:

 

-Тооллогын комисст нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан. Тооллогын комиссыг өмнөх бүрэлдэхүүнээр гаргая гэж байна. Хүн бүр нэр дэвшүүлээд байж болохгүй хэмээв.

 

Ингээд төлөөлөгч Д.Баттулгын гаргасан тооллогын комиссыг өмнөх бүрэлдэхүүнээр явуулах санал хураалтыг дахин явууллаа. Мөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Ардчилалгүй, чөлөөт сонголтыг хязгаарладаг нам цаашдаа яаж явах вэ. Би намаасаа хөөгдсөн ч гэсэн намын нэр хүндээ бодож байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан завсарлага аваад, дахин хэлэлцээч ээ" гэсэн бол төлөөлөгч н.Батцогт "МАН энэ удаагийн хурлыг маш сайн зохион байгуулжээ. НИТХ-ын төлөөлөгчдийн суудлыг сольсон байна. Санал хураалт явуулахад зарим төлөөлөгч кноп дарж санал өгөхгүй байна"  хэмээв. 

Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг батлах маргаан дэгдсэний улмаас НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва дахин хэлэлцэхээр завсарлага авлаа. 

 

Нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж байна 

 

12:40: цаг:

 

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлжээ. 

 

Дараагаар нь төлөөлөгч С.Мөнхчулуун "Би нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлж байна. Өмнө нь би нэрээ дэвшүүлээд МАН-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Өнөөдөр бас НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүнээсээ чөлөөлөгдөж байна. Тиймээс би бие даан нэр дэвшүүлж байна" гэлээ. 

 

НИТХ-ын хуралдаанаар иргэн Э.Бямбацэрэн нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлж байгаа талаараа бичгээ ирүүлжээ. Гэвч нийслэлийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч, нам, эвслээр нэр дэвшүүлдгийг хурал  даргалагч онцлоод, нэрийг нь дэвшүүлэх боломжгүй гэдгийг тайлбарлав. 

 

Э.Бат-Үүл: Та нар яагаад Ерөнхий сайдад үйлчлээд байна вэ, нийслэлийн иргэддээ үйлчил

 

12:25 цаг:

НИТХ-ын хуралдаан түр завсарлаад эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэн томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

 

-Ерөнхий сайд ямар үндэслэлээр нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг буцаасан бэ. Та бүхэн нийслэлийн засаг, захиргааны төлөөлөгчид. Үүнд тоомжиргүй байж болохгүй. Ийм хямдхан ИТХ байж болохгүй. НИТХ-аар нэр дэвшүүлж явуулсан хүнийг ямар үндэслэлээр буцаасан бэ. Энэ чухал асуудал хэлэлцэж байгаа НИТХ  хуулийн дагуу яв, цав нийцэхгүй бол хурлын шийдвэр шүүхэд очно шүү.

 

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилуулахаас нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаагаа Ерөнхий сайд албан бичгээр ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан тайлбарлав.  Дараагаар нь НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нийслэлийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлж байгааг танилцууллаа.

 

Тиймээс хуулийн дагуу НИТХ-ын дарга С.Амарсайхан хурал даргалахаас татгалзаж, хурал удирдагчаар тэргүүлэгч н.Батнасанг  сонгох санал болгов.  НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

 

-Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагад дээд шатны нөлөө орж болохгүй гэж байгаа. Ерөнхий сайд үзэмжээрээ хандаж, өмнө нийслэлийн Засаг даргыг огцруулсан. Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчээс татгалзах үндэслэлээ заадаг. Гэтэл зүгээр л татгалзаж байна гэж болохгүй. Тиймээс НИТХ-ын хуралдаанд Ерөннхий сайдыг ирүүлж, татгалзах үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдыг дууд. Та нар яагаад Ерөнхий сайдад үйлчлээд байна вэ, нийслэлийн иргэддээ үйлчил. 

 

Ингээд Э.Бат-Үүл төлөөлөгчийн гаргасан "Ерөнхий сайдыг татгалзсан үндэслэлээ ирж тайлбарлах" саналаар санал хураалт явуулсан боловч дэмжигдсэнгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Тэгэхгүй бол монголын ард түмнийг элгэлэж дуусж байна яаасан ч тэвчээртэй малнууд гэж ийм улс байдын арчаагүй царайлаал байвал улмал гуйлгачин болно шүү
2019-02-26
Монгол:
Тэгэхгүй бол монголын ард түмнийг элгэлэж дуусж байна яаасан ч тэвчээртэй малнууд гэж ийм улс байдын арчаагүй царайлаал байвал улмал гуйлгачин болно шүү
2019-02-26
Монгол:
Тэгэхгүй бол монголын ард түмнийг элгэлэж дуусж байна яаасан ч тэвчээртэй малнууд гэж ийм улс байдын арчаагүй царайлаал байвал улмал гуйлгачин болно шүү
2019-02-26
Ц.Элбэгдорж:
Тэгэхгүй бол монголын ард түмнийг элгэлэж дуусж байна яаасан ч тэвчээртэй малнууд гэж ийм улс байдын арчаагүй царайлаал байвал улмал гуйлгачин болно шүү
2019-02-26
Ц.Элбэгдорж:
Энэ хогийн 2 намаас 2020 онд салах ёстой шүү үхэр монголчуудаа
2019-02-26
БАТҮҮЛ гэж хуурамч ардчилагч шоронд сууж байх ёстой хүн хавь ойрыг бохирдуулаад л явах юм удахгүй баригдана даа. Хамгаалаад байсан Элбэгдорж , М.ЭНХБОЛД нар нь уначихлаа Зоригийн гэх хэрэг задарч байх шиг байна , ард түмэн 60 тэрбумынхан болон бүлэглэлтэй тэмцээд эхэллээ ҮҮЛ их сандарч байна хөөрхийдөө зөнөсөн өвгөн яана даа
2019-02-26