С.Мөнхчулуун: МАН нийслэлчүүдийн сонгох эрхэнд халдаж болохгүй
2019-02-26

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг нэр дэвшүүлэн томилох асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч С.Мөнхчулуун бие даан нэр дэвшиж байна. Тооллогын комиссын бүрэлдэхүүний талаарх МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын санал шүүмжлэл дагуулсан юм. Тооллогын комисст МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг оруулж, цөөнхийн бүлгээс төлөөлөл байхгүй байгаад маргаан дэгдэж, МАН-ын бүлэг завсарлага аваад байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Санал тооллогын комиссын бүрэлдэхүүнийг яагаад эсэргүүцсэн бэ?

 

-Монгол Улсын иргэн саналаа ямар нэг хөндлөнгийн нөлөөлгүй өгөх ёстой. Санал хураалтын дүн ямар гарах нь төлөөлөгчдийн сонголт. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тооллогын комисст хянагчаар орж болохгүй. НИТХ-ын 45 төлөөлөгч бол Монгол Улсын нийслэлийн 1.5 сая иргэнийг төлөөлж байгаа. Тиймээс нийслэлийн 1.5 сая иргэний сонгох эрхэнд халдаж байна гэсэн үг.  АН-аас нэг ч төлөөлөл байхгүй, нэр дэвшигчийн зүгээс нэг ч төлөөлөл байхгүй санал хураалтын комисс байгуулж болохгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө ахлаад, санал өгч байгаа гишүүдийг харж байгаад нийслэлийн Засаг даргыг сонгож болохгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй завсарлага авсан. 

 

-Гишүүдийн сольсоноор санал нөлөөлнө гэж бодож байна уу?

 

-Анхнаасаа нөлөөлөх зорилготой. Өмнө нь тооллогын комисст АН, миний зүгээс бүх талын төлөөлөл байсан. НИТХ гэдэг бол нийслэлчүүдээ төлөөлдөг байгууллага.

 

-Өмнөх комисст ямар төлөөлөл байсан бэ?

 

-Өмнөх тооллогын комисст С.Амарсайхан нэр дэвшигчийн зүгээс н.Сүхбаатар, Бат-Амгалан, миний зүгээс Сандаг-Очир, Баярсайхан, АН-ын зүгээс Одонтунгалаг гэж төлөөлөгч байсан. Ингээд таван төлөөлөгч гурван талын төлөөлөл оролцож байсан юм. МАН социал демократ үзэлтэй юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ард:
Ер нь нийслэлчүүд үндсэн хуулийнхаа дагуу нийслэлийн засаг дарга болон нийслэлийн иргэдийн төлөөлөлөө нийслэлчүүд сонгож баймаар чадалтай чадалгүй нь мэдэгдэхгүй баахан худлаа гарууд хийсэн ажилгүй улсаас мөнгө цохих гэсэн хулгайлах гэсэн луйварчид бгаг бүгд харж бна ИЙМД НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ДАРГА ТӨЛӨӨЛӨГЧИДӨӨ СОНГОДОГ БОЛМООР БНА БҮР ИРГЭДИЙН ДУНДААС
2019-02-27
Зочин:
Хийрхэл
2019-02-26
IIM Yumnuudaas l bolgoomjil !:
#Ih hussen huniig buu oirtuul# gej Ahmaduudiin Ug bii dee! Ene nusgai buur galzuurchihjee Ymar ichdeggui alban tushaald durtai har shaar geech ni iim bdag b naa! Eronhii said zow mederch tudgelzuulsen bn shuu !
2019-02-26
БАЯР:
OOO ZAZA. BUUUUR INGFEJ HELEH BAISAM YUMUU. ENE ODOO MAN -D HAMAAGUI BOLCHLOO GEJ BODOOD INGEJ YARIJ BAIGAA YUM BAIH DAA
2019-02-26
Нийслэлчүүдийн сонгох эрх мэрх гэж хадуураад яах бэ тэнэг пацан чин ИХТ засаг даргаа сонгодог хуультайг мэдээгүй муу сдаа
2019-02-26
Ямар их албанд тушаалд дуртай юм бэ, бүр үхэх нээ.
2019-02-26
МӨНХЧУЛУУН ЧИ ДҮҮГЭЭ ШОРОНИ ЗАЙЛ.Д ОРУУЛААД ХҮМҮҮЖҮҮЛ.Ч
2019-02-26
ЭНЭ МӨНХЧУЛУУН ХОГИЙЙН НОВШ ХЭРЭГГҮЙ. ДҮҮ НЬ АХЫГАА ДЭМЖИЖ СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ ХҮМҮҮСИЙГ ДАРАМТЛАНА. МӨНХЧУЛУУН ЧИ ДҮҮРГИЙН Ч ДАРГА ХИЙХ ЧАДВАРГҮЙ. ЧИ ЭНКБОЛДЫГ ДАГААД ЗАЙЛААЧ.
2019-02-26
Иргэн:
Мөнхчулуун ялаасай?! Амжилт!!
2019-02-26