"Оскар"-ын хамгийн шилдэг ТАВАН ДААШИНЗ
2019-02-26

АНУ-ын Лос Анжелес хотноо өчигдөр 91 дэх удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан билээ.

 

Тэгвэл шүүмжлэгчид уг наадмын үеэр оддын өмссөн хамгийн сайхан таван даашинзыг нэрлэсэн талаар "CNN" агентлаг мэдээлэв. 

 

"Шилдэг дуу" номнацид "Shallow" дуугаараа "Оскар"-ын алтан хүний эзэн болоод буй дуучин Лейди Гагагийн өмссөн хар даашинз өнгөрсөн шөнийн хамгийн гайхалтай даашинзаар тодорчээ.

 

Лейди Гага

 

 

Дуучин Лейди Гага Оскарын арга хэмжээнд Британийн алдарт загвар зохион бүтээгч Александр МакКуины "Alexander McQueen"-ий урласан даашинз болон гутлыг өмссөн байна. Тэрбээр мөн 128 каратын шар өнгийн алмаазан зүүлтээр гоёсон билээ. 

 

Реджина Кинг

 

 

Холливуудын нэрт жүжигчин Реджина Кинг "If Beale Street Could Talk" киногоороо 91 дэх удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын гол шагналуудын нэг болох "Шилдэг эмэгтэй туслах дүр" номнацийн эзэн болсон билээ. Тэрбээр  "Carolina Herrera" брэндийн цагаан өнгийн даашинзаар өмсөхөөс гадна 4 сая ам.долларын үнэт эдлэлээр гоёжээ.

 

Эмма Стоун

 

 

"La la land" киногоороо "Оскар"-ын эзэн болж байсан жүжигчин Эмма Стоун өмссөн даашинз шилдэг даашинзнуудын тоонд багтжээ. Жүжигчин бүсгүй алдарт "Louis Vuitton" брэндийн алтлаг бор өнгийн даашинзаар гоёсон байна. 

 

Гемма Чан

 

 

"Crazy Rich Asians" киноны од, жүжигчин Гемма Чаны өмссөн ягаан даашинз өнгөрсөн шөнийн Оскарын арга хэмжээний үеэр хамгийн их анхаарал татсан даашинзаар нэрлэгдсэн юм. Уг даашинз "Reem Acra"-ийн даашинз гэнэ. 

 

Билли Портер

 

 

Дуучин, жүжигчин Билли Портерийн өмссөн содон гоёл уг жагсалтад багтжээ. Өдгөө 49 настай Портер ийнхүү хувцалсан шалтгаанаа "Дэлхий нийтээрээ хүйсийн эрх тэгш байдлыг хүндэтгэх учиртай" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин