Жейми Фокс, Кейти Холмс нар САЛЦГААЖЭЭ
2019-02-26

Холливуудын нэрт жүжигчин Жейми Фокс өчигдөр 91 дэх удаагийн "Оскар"-ын арга хэмжээний дараа зохион байгуулагдсан вип үдэшлэгт оролцохоос гадна алтан хүний эздэд болон алдартнуудад зориулан ая дуугаа өргөжээ.

 

 

Тэрбээр уг арга хэмжээнд ирэхдээ Жессика гэх жүжигчин бүсгүйтэй хамт ирж, цагийг өнгөрүүлсэн нь олны анхаарлыг татсан талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

Жейми өнгөрөгч онд жүжигчин Кейти Холмстой болзож буйгаа нийтэд зарласан юм. Тэднийг олон жилийн турш болздог хэмээн хэвлэлийнхэн бичиж байжээ. 

 

Саяхнаас хос олны өмнө хамтдаа явахаа больсон ба өчигдрийн арга хэмжээнд жүжигчин эрийг өөр бүсгүйтэй ирсэн учир тэднийг САЛСАН БАЙХ гэх хардлагыг өгчээ.

 

Жүжигчин эрийн ойрын найз "Тэр ганц бие болсон" гэж "TMZ" сайтад ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин