С.Амарсайхан 56.8 хувийн саналаар нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо
2019-02-26

19.30 цаг:

 

НИТХ-ын VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч С.Мөнхчулуун нар нэр дэвшсэн юм. 

 

Нийслэлийн Засаг даргыг сонгох санал хураалтад 45 төлөөлөгч оролцжээ. Тоолллогын комиссын танилцуулсан дүнгээр нийт 45 саналын хуудаснаас хүчингүй нэг санал гарсан байна. Ингээд нэр дэвшигч С.Амарсайхан 25 төлөөлөгчийн буюу 56.8 хувийн, С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн буюу 44.1 хувийн саналыг тус тус авчээ.  

 

НИТХ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу  С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид батламжуулахаар албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлэх юм. 

 

18:30 цаг:

НИТХ-ын хурлаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссыг баталж, төлөөлөгчдийн саналыг сонслоо. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

 

-Өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн. Өмнө нь оролцдоггүй байсан. Түрүүний Засаг даргыг томилох хуралд ч ирээгүй. Гэтэл өнөөдөр ирж, тооллогын комисст орж байна. Өмнөх тооллогын комисс  "саналаа хүнд үзүүлсэн бол саналын хуудас хүчингүй болдог журмыг яагаад хасагдав. 

 

Тооллогын комиссын дарга н.Батсүмбэрэл:

 

-Тооллогын комиссыг та бүхэн баталсан. Зарим орхигдсон зүйлийг тооллогын комисс зөвлөлье. Сонгуулийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд хэвлэл мэдээллийг оруулах боломжгүй. Орхигдсон тэмдэглэгээг дахин зөвлөлдье гэлээ. Ингээд төлөөлөгчдийн гаргасан саналыг дахин зөвлөлдөхөөр боллоо. 

 

Ингээд санал хураалтад хэвлэл мэдээллийг оруулахыг хориглож, саналын хуудсанд илүү тэмдэглэгээ хийвэл хүчингүй болгохоор шийдвэрлэснээ тооллогын комисс танилцуулав. Мөн санал өгөх төлөөлөгчдийн гар утсыг хураах юм байна. 

 

Тооллогын комиссыг н.Батсүмбэрэл ахална

 

18:10 цаг:

НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Дараагаар нь Тооллогын комисс хуралдаж, даргаар нь н.Батсүмбэрэлийг томилжээ. Тооллогын комисс санал хураалт явуулах талаар тогтоолоо танилцууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг нийслэлийн Засаг даргад батламжуулах юм. 

 

Тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

 

17:40 цаг:

НИТХ-ын хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Хурал даргалагч н.Батнасан тооллогын комиссыг таван хүнтэй байгуулах тогтоолыг танилцуулж, бүрэлдэхүүнд төлөөлөгч Батсүмбэрэл, Төмөрбаатар Баярсайхан, Д.Амарбаясгалан, н.Одонтунгалаг нар багтаж байгааг хэллээ. Санал хураалтаар төлөөлөгчид тооллогын комиссын бүрэлдэхүүнийг дэмжив. Ингээд тогтоолын төслийг баталлаа.

Дараагаар нь тооллогын комисс хуралдлаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үнэн Үг:
Мөнхчулуун Улаанбаатар хотын дарга болсон бол Бурхан Тэнгэр хүртэл баярлах байлаа гэж.
2019-02-27
зочин:
МАНАН-ын дарлалаас хот салж эхэллээ дээ, Хотод мөн ч их хулгай луйвар булай юм бий шүү дээ, Амарсайхан бүгдийг цэгцлэх ёстой,,, Хотын иргэд маш их хүлээлттэй байна даа, Миеэ-н сүйтгэж хаясан хот төлөвлөлтийг цэгцлэх ёстой шүү
2019-02-27
irgen:
Mongol Ulsiig neg ger bul avchih shig bolloo, Eronhiilogch Hotiin darga 2 chi hud urag gesen uu
2019-02-27
zochin:
ter manangiin baagii bollogvi n zov oo bat vvl ch yu bilee dee jinhene dvlzendeh geed hoshnogo bolloo doo nvdnii bulai yaj ardchilal gej hutsdag bnaa
2019-02-27
ноёны бөх, ккк, ичээсэй
2019-02-27
jsdljfl:
Za ingeed ulaan tag HUJAA SaihanBUYANGiin hen gedeg hotiin dargatai bolovdoo huurhii
2019-02-26
Irgen:
Amarsakhan arai nuruutai yaria n taivan bolovsrol soyoltoi gej sanagdsan. Amjilt
2019-02-26
Kkk zovj baij garlaa sh dee...bur tsairsaan..
2019-02-26
зочин:
Луйврыг. үнэн. бдлаар. харууллаа.
2019-02-26
Балдан:
ЗАА ТЭГЭЭД ИХ ИДЭЖ УУГААРАЙ ГЭСЭН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЭЕЭЭ ӨВГӨН АХ НЬ, НӨГӨӨДҮҮЛЭЭСЭЭ ИЛҮҮ Л ХУСНУУ ГЭХЭЭС ДУТААХГҮЙ ШҮҮ ЗАЛУУ ХҮН ЧИНЬ
2019-02-26
odoo hot zob golidroldoo oroh baih ene Amarsaihan shaardlaga saitai ajil heregch nohor bna lee odoo ene urbagch naraa ardiin nam torhomd ni butsaasan ni deer
2019-02-26
ЗОЧИН:
ИНГЭЖ СҮРЖИГНЭЖ БАЙХААР ТҮГЖРЭЭ, ХОГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ТОЛГОЙТЫН ЗАМ, БАЯНХОШУУНЫ ЗАМ, БАЙШИН ХООРОНД ДАХЬ ЗАМ.
2019-02-26
Zochin:
Ichmeerch yum bolj bainadaa hahaha Nerteigeer ni Amarsaihaniig shuud hotiin darga bolgood Munhchuluuniig hvleed hayachihaach MAN ch bvvr tenegtej gvitslee durgvi hvrch baina 20 ond MAN bayartai
2019-02-26
Zochin:
Eronhii said. Tcug ajillah hunee songohoos bish ,ooriinhee esreg ajillah huniig yu gej demjih vedee. Mi . Enhboldiin hun gee bizdee.
2019-02-26
Санал авлаа гээд тэгээд ерөнхий сайд нь батлахгүй ..худлаа ингэж санал маналаар сонгож байгаа дүр эсгэж байхаар тэр сайд гуай нь тавих гээд байгаа шууд тавьчаач...ядаргаатайн..
2019-02-26