Пакистанчууд Энэтхэгийн төрийн далбааг шатаажээ
2019-02-27

Энэтхэг, Пакистаны дунд зөрчилдөөн үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэтхэгийн Кашмер мужид энэ сарын эхээр террорист халдлага болж, 40 гаруй хүн амиа алдсан билээ. 

 

Халдлагыг Пакистаны хэт даврагчид үйлдсэн хэмээн Энэтхэгийн эрх баригчид үзэж "Пакистан дотоод дахь террористуудтайгаа тэмцэж чадахгүй, өөгшүүлж байна" хэмээн буруутгасан юм.

 

Энэтхэгийн армийнхан энэ долоо хоногийн эхээр Пакистаны эзэмшлийн бүсэд агаараас цохилт өгч, дахин террорист халдлага үйлдвэл шууд гал нээхээ сануулжээ.

 

Энэтхэг, Пакистаны хилийн Кашмер мужийг газар нутгийн нэгээхэн хэсэг хэмээж, 1947 оноос хойш газар нутгийн маргаантай байдаг.  Энэтхэгийн армийнхан хяналтын бүсийг давж, Пакистан дахь террористуудын байршилд цохилт өгч, олон тооны террористуудыг амжилттай устгалаа" гэж мэдэгдэв. 

 

Уг цэргийн ажиллагааг Пакистан эрс буруутгаж "Хариу цохилт өгөх болно" гэлээ. 

 

Мөн олон тооны пакистанчууд Энэтхэг улсын төрийн далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. НҮБ, Кашмер мужид хүчирхийлэл газар авч болзошгүйг сануулахаас гадна ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө Энэтхэг, Пакистаны эрх баригчдыг эвлэрэхийг уриаллаа. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин