Б.Махбалд холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо
2019-02-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2019.02.27/ 10.00 цагт Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшиллоо. 

 

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх "Бид шүүхэд 10 гаруй шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан хүмүүсээс нэгэн ч ирсэнгүй. Эдгээр гэрч, шинжээч нарыг зайлшгүй оролцуулж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явагдана гэж үзэж байгаа. Тиймээс нэгдүгээрт, гэрч шинжээч нарыг оролцуулах, хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад улсад ажлаар зорчиж яваа учраас тухайн хүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулна гэсэн хоёр шалтгааны улмаас шүүх хуралдаан гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшиллоо. Бидний зүгээс мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулах саналыг прокурорт гаргасан ч хүлээж аваагүй. Хэрэг анхан шатны шүүх дээр ирэхэд мөн энэ саналыг тавихад ч хүлээн аваагүй. Тиймээс шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах санал тавихад шүүх хүлээн авсан" гэлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр хэлэлцсэн. Гэвч шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан үндэслэлээр 2019.02.27-ныг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр 10.00 цагт Б.Махбалын гэм бурууг шүүх хурал эхэлсэн ч шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
энэ 28жилд цүнх баригчаас ,төрд газрын дарга болтолоо томорсон ,залуучын араншин ийм болж хүмүүжсэн ,нийгмийн сэтгэл зүй , албан тушаал д очиж,луйвар хулгай ,дээрэм,хийж мөнгөжих гэсэн ,хүсэл тачаал ,залуучын шөнийн бодол өдрийн зүүд бсон бна,энэ ёс зүйг дархад ,намаас албан тушаалд томилдог байдлыг бүрэн зогсоох ёстой ,улс төрийн албан тушаал бол ,бодлогын түвшиний суудал байх ёстой,энэг хуульчилж өгөх ёстой,сонгуулийн дараа төрийн албыг бужигнуулдаг байдлыг зогсоох ёстой
2019-03-06
ямар хүйтэн царайтай новш вэ
2019-02-28