Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэнэ

img

 

Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Засгийн газраас зарим сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим тусгай сангууд дээр хийсэн шалгалтын дүнг үндэслэж, тогтоол гаргалаа. Нийтдээ 99 сангаас долоон санг татан буулгахаар шийдвэр гаргалаа. Ирээдүйн тэтгэврийн, Нөөцийн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Агаарын бохирдлын эсрэг, Засгийн газрын нөөц санг татан буулгахаар боллоо. Мөн ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгэж байна.  Мөн Улсын автозамын сан, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахаар боллоо.  Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын, Эрүүл мэндийн, Засгийн газрын нөөц сан, Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан, Хилийн чандад суугаа монгол иргэдийг дэмжих сан зэрэг 15 санг хэвээр үлдээхээр болж байна. Засгийн газрын зарим газар сангууд байгуулаад засвар үйлчилгээ, гадаад дотоод аялалд зарцуулдгийг болно. 

 

Тариалан эрхлэлтийг дэмжин санд улаанбуудайг өндөр үнээр аваад, буцааж худалдахдаа хямд зардаг зөрчил байна.  Нэлээд их хэмжээний зөрчлүүд байгаа. Тариалан эрхлэлтийн сан татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг.  Монгол Улсын төсвийг цэгцлэх, зөв болгох чиглэлээр ажиллаж байгаа. 

 

Төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс зээл авахгүй байх талаар бид нэлээд ярилцсан. Ингэхдээ хууль, журамд зохицуулалт орсон. Бизнес хийх хүн бизнесээ хий. Төрийн ажил хийх хүн төрийн ажлаа хий. Энэ заалтыг журамд тусгасан гэлээ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

 

-Сангуудад дутагдал байна. Шалгалтын мөрөөр ул суурьтай арга хэмжээ авна. Аж ахуйн нэгж, албан тушаалтнуудтай хариуцлага тооцно. Хууль хяналтын шалгалт дууссаны дараагаар дүнг ил болгоно. Өмнө олгосон журам дүрмүүдийг цэгцэлнэ хэмээлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яүёхши:
Татан буулгаж, нийлүүлэхэд ЖДҮ хийдэгдэж үлдээнэ дээ.
2019-02-27
би:
Чи зайл аа.Хотгор шанагыг зарж олсон мөнгө чинь аминд чинь хүрнэ шүү
2019-02-27
УЛААН САЙД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВ:
ХХААХҮЯ-ны хяналт, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.СОВД ажлаа муу хийснээс ЖДҮХС-н хууль бус зээл газар авсан. Сайд нь огцорчихоод байххад сайдын дэргэдэх дотоод аудитын дарга Совд огцрохгүй байгаа шударга бус байна. Совдыг огцруулж хариуцлага тооц.
2019-02-27
зочин:
та сүхбаатар аймгаас сонгогдсоноор...юу хийв..амлалт аа мартав..давхар дээл..өр нэмэхгүй..тэтгэвэр нэмнэ/ 5 жилээр болдогийг 6 жил болгохоор янаглан хорлолт уу/өрх бүрт ажлын байр..татвар нэмэхгүй..бохний үнэтэй нээхийг 15000 мянга болгоно
2019-02-27