“Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлэхээс татгалзжээ
2019-02-27

“Эрдэнэт”-ийн 49 хувийг гадаадын компанид шилжүүлэх гэж байна гэх баримтыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дэлгэсэн ч Монголын зэс корпорациас энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.

 

 

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. УИХ-ын нэр бүхий гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлсэн гэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, асуулт тавьсан байна. Тэд хариугаа өчигдөр авчээ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 2019 оны 01 сарын 14-ний өдөр Монголын зэс корпорациас улсын бүртгэлийн газарт хандаж, эзэмшлийн нийт хувьцаагаа ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлэхээр 88 хуудас материалыг бүрдүүлж хүргүүлсэн. Иргэн Ц.Пүрэвтүвшин Монголын зэс корпорацийн нийт хувьцаагаа Сингапур улсад байгуулсан ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэхдээ хоёр компанийн хооронд гэрээ байгуулж, нийт хувьцаагаа 112 тэрбум 1 сая төгрөгөөр үнэлсэн.

 

ERDENET CORP PTE LTD компаниас 01 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80 326 сингапур долларыг, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн байна. Нэр бүхий гишүүдийн өгч байсан мэдээлэл үнэн бодит болох нь үүгээр нотлогдож байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн тэрбээр улсын бүртгэлийн байгууллагаас иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувьцаа шилжүүлэх хүсэлтэд татгалзсан хариу өгч, 88 хуудас материалыг нь буцаасныг хэллээ. Ингэснээр  өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа аж.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Яачихсан улс байхаараа Монголын ард түмнийг тэжээж байгаа ганц үйлдвэрээ маллаад явж чадахгүй нэг Пүрэвтүвшин гээд жаахан бандитай зууралдаад байдаг юм бэ хэлэх муу үг олдохгүй юм мөд Монгол зарагдчихсан гэвэл яанаа
2019-03-01
Zochi n:
Bid nar yah gej ene hylgaich nariin uriig tuluh gej ajilah estoi vm ajil haylt zarlia erdenet tavan tolgoi huder oyntolgoi baylagtaigaa uldie gevel bid bugd ajil haylt zarlaj ajilahgui bh estoi
2019-02-28
ард түмний хөрөнгийг хулгайч нараас хамгаалаач
2019-02-27
irgen:
byh umnii sejyyr elbegdorj tyynii hyreenii huivaldaantai l holbootoi um shig baih umdaa…..huuliinhan shudarga, hurdan ajillah shaardlagatai baina shyydee !!!!!
2019-02-27
Хм:
Юу ч болоод байгаа юм. Төр буцаагаад авлаа гээд УИх шийдвэр гаргасан биш юм уу. Одоо яагаад Пүрэвтүвшин гэгч нь зарна болчив. Eр нь улс орны гол байгууллагууд хувьд очих ийм л осолтой нэг л өдөр зарлаа болдог
2019-02-27
Доёо:
Төр маань үнэн сульдаатай ажиллаж байна!
2019-02-27
Зочин:
Элбэгдорж гөлгийг тэр сахал эрдэнэбилэгтэй нь хамт яаралтай баривчлаач
2019-02-27
Иргэн:
Пүрэвтүвшин гэдэг бандийн ард хэн байгаа нь л сонин байна
2019-02-27
Зайл:
Бөгс ухаж поп сүржин мэдээлэл хийхээс өөр авьяасгүй МАНгаруудын бацаанууд
2019-02-27
Монголд ажил хийхээ больсны тод жишээ. хулгайч нар нь унтаад босоод ирэхэд нь хулгай хийгээд
2019-02-27
SAHAL D ERDENEBILEGIIG DAVRUULAHAA HEZEE BOLIH VE.DARHANII TUMURLUGIIN UILDVER 49 HUVIA HEZEE BUTSAAJ AVAH VE
2019-02-27
YARALTAI YANZLAHGUI BOL MIYEGEER NELEED TSAG HOJUULSAN
2019-02-27