Пакистаны тал Энэтхэгийн хоёр онгоцыг буудаж, унагажээ
2019-02-27

Энэтхэг, Пакистаны зөрчилдөөн хяналтаас гарч, харилцан гал нээж эхэллээ. Энэтхэгийн тал энэ долоо хоногийн эхээр Пакистаны эзэмшлийн бүс дэх босогчдын байршилд агаараас цохилт өгсөн юм. 

 

 

Цэргийн төлөөлөгч Жиер Гиффхой "Нэг онгоц Энэтхэгийн газар нутагт унасан бол нөгөөдөх нь Пакистаны эзэмшлийн бүсэд унасан" гэж ярьжээ. 

 

Уг үйл явдлын дараа Пакистаны эрх баригчид Энэтхэгт хариуг нь барихаа сануулж байв.

 

Тэгвэл Пакистаны тал Энэтхэгийн армийн хоёр тийрэлтэт онгоц руу гал нээж, улмаар нисгэгчийг нь баривчилсан байна.

 

Энэ сарын 14-нд Кашмир муж дахь Энэтхэг цэргүүдийн ойролцоо амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 40 хүн харамсалтайгаар амиа алдсан.

 

Халдлагыг Пакистан дахь Исламын улс бүлэглэл үйлдсэн гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэж "Пакистаны эрх баригчид террористуудаа өөгшүүлдэг" хэмээн буруутгасан юм. 

 

Энэтхэг, Пакистан 1947 онд Британийн колончлолоос гарсанаас хойш Кашмир мужийг өөрсдийн эзэмшлийнх хэмээн маргалдаж, өнөөг хүртэл газар нутгийн маргаантай байдаг. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
byr eh yysver ni gaitai anglias l bolj baina, olon gazar...
2019-02-27
Shanhain shine gishuun ulsuud ingeed daitaad ehelvuu
2019-02-27