Хотын дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа
2019-02-27

НИТХ-ын төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж, хотын даргын тамга тэмдгээ хүлээн авлаа. 

 

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын захирамжийг танилцуулж, "Нийслэл бол Монголын хүн амын тал нь амьдардаг чухал хот. Олон асуудал байгаа. Богино хугацаанд хурдтай, залуу хүний эрч хүчээр ажиллана байх" хэмээн ажлын амжилт хүслээ. Хотын шинэ дарга С.Амарсайханд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тамгыг гардуулан өгөв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Төсөл хэрэгжүүлэх нь зөв байх
2019-02-28
нээрээ үнэн шүү:
Траншейнд амьдардаг хүмүүс хамгийн өрөвдмөөр шүү , тэдний төлөө хэн ч санаа тавихгүй байна , тэдэнд маш их санаа зовж өрөвддөг , юу хийхээ мэдэхгүй байна
2019-02-28
зочин:
Амарсайхан даргаа хамгийн тэргуунд Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ голоо маш гое болгож огооч.Гадаадын хумуусээс маш их ичиж байна. Аль ч оронд хотын дотор урсдаг гол горхи ийм муухай байхыг олж хараагуй ичиж ухмээр. Хоерт гэр оронгуй архичин муухай хувцастай хумуусдээ анхарал тавиад тэднийг нийгэмшуулэх архинаас нь гаргах болж хотын захад байршуулж ажил хийлгэх хумуужуулэх тиймэрхуу арга хэмжээ авмаар байна. Хотын дундуур уутаа тэврээд хачин халтар хумуу с яваад байх юмаа эднийг бас оровдох юмаа.
2019-02-28