ТРАМП-КИМ нар уулзаж, оройн зоог барьцгаалаа
2019-02-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар өчигдөр Вьетнамын нийслэл Ханой хотноо байрлах таван одтой "Metropole" зочид буудлын их танхимд уулзаж, оройн зоог хамт барьсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Удирдагчид хооллохоосоо урьтаж, хоёулханаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар өөрсдийн санал бодлоо солилцсон аж.

 

Гэхдээ тэд хэвлэлийхэнд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Трамп, Ким Чен Унтай хамт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Хойд Солонгосын Төрийн зөвлөх Ким Ён Чол нар хамт байжээ.

 

ТРАМП-КИМ нарын анхны уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт зохион байгуулагдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин