С.Амарсайхан: Агаарын бохирдол, замын түгжрэлээс ажлаа эхэлнэ
2019-02-28
Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж, хотын даргын тамга тэмдгээ хүлээн авсан.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа маш сайн мэдэж байгаа. Агаар орчны бохирдол, замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудал бий. Энэ бүхнээс эхлээд ажлаа үргэлжлүүлээд явна.

 

Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бүх шатандаа асар сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүдийн өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй. Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлийг илүү үр дүнтэй, чанартай байлгахад хатуу шаардлага тавьж ажиллахаас ажлаа эхэлнэ.

 

Хотын даргын ажлыг илүү үр дүнтэй, түргэн шуурхай шийдэх ёстой ажлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтан, бүлэглэл, сүлжээнд зориулсан бус асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн оновчтой зохион байгуулалтыг хийнэ. Мөн өнгөрсөн хугацаанд нийслэлийн барьж ирсэн зарим уламжлалт арга барил,  бодлого шийдлийн тогтлолцоог нийгмийн шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилнө.

 

Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанч, аюулгүй байдлыг хангаж ажлуудаа үргэлжлүүлээд явна. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудлууд дээр хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт, шинэчлэлтийг хийхтэй холбоотой олон шийдэмгий хурц алхмууд хийж ажиллана” гэв. 

Shuud.mn
Сонин хачин
www:
zamiin tvgjee shiidne gesen mashin vne nemehe bolioch ta nar bi ch gesen hul dvvjleh unaatai bolchmoor bn alhsaar bgad zalhaj bn
2019-03-01
B:
Ger horoollin zugru avtozamin bordiur zamuud yavgan hunii zam gej hereg algaa.hamag shoroo toos hoinoos ger horoololoos irj bna.ene asuudlig shiideeche
2019-03-01
B:
Ariun tsever,shoroo toos,nuhun sergeeltees ehleechee.boroo ugaachihna gej bodood bgamu.zamin bordiur,yavgan hunii zam,tsetserlegjilt,ger hproollig shoroogui zamtai bolgoj uguuchee.
2019-03-01
Замын түгжрэл, агаарын бохирдол гэсэн энэ хоёр асуудал холбоотой асуудал болохыг мэдэж байгаал биз дээ. Замын хөдөлгөөны удирдлагын төвийнхөн зүүн, баруун эргэлтүүдийг судалгаа, шинжилгээгүйгээр хааснаас болоод нэг урсгал дээр нь машинуудыг бөөгнөрүүлж, маш их түгжрэл үүсгээд байгаа шүү. Түжирч, нормалдаж зогссон тэр их машины утаа агаарын бохирдлын нэг том эх үүсвэр байгааг анхааралдаа аваарай.
2019-03-01
Шуналнь ихдээд шумнасан болно баа
2019-02-28
Бас лбаа хан худ лаа поп улизм. Чи н й шуд арга зөв иййг мэткүйл мбайна. Хах хах хааа
2019-02-28
Туул голын бургасыг хядаж барилга барих ажлаа шуурхайлж улайран дайрна гэсэн бол их үнэн сонсогдох байлаа даа энэ гүлдгэр.Зайсан толгойг элэгнээс нь цөмөлсөн их нүгэл чинь нэг л өдөр хүзүүг чинь ороох байх даа.
2019-02-28
Шуналнь ихдээд шумнасан болно баа
Demjij bna:
Amjilt husie urd urdnii zasag darga naraas daatstai hudulj nudend haragdahuits ajil hiigeerei. Demjij bga shu.
2019-02-28
Зочин:
Агаарын бохирдал,Замын түгжирэл уг нь их мөнгөний ажилдаа.
2019-02-28
иргэн:
олон ажил байгаа даа, дахин төлөвлөлтийн орон сууцнуудыг яаравчлуулж өгөөрэй, ажлын амжилт хүсье
2019-02-28
Zochin:
Ax Otgonbayart ni Moskbad baixdaa xulxiduulsan nexii deelee olj abax yomsan. Olon xuduunii xyyxdyydiig xulxiddag baisan zartai lyibarchin bsan. Xebleliin surguulid bsan tugssun yy yasan ?!
2019-02-28
Битгий ингэж харлуулж бай, үр дүнг нь үзэчхээд олон юм ярь
2019-02-28
Henmedeh:
Гүлдийчихээд бас л эвгүй нөхөр дөө. Хүн болгон л түшжрэл агаарын бохирдол ярьж гарч ирдэг шүү дээ.
2019-02-28
Битгий ингэж харлуулж бай, үр дүнг нь үзэчхээд олон юм ярь
Anhaarwal zohih Sanal !!!:
Bayanzurhiin Towechoonoos Nalaih hurtelh zamaa l yunii turuun sain barichih dunduuraa zurwastai hoer talaar ni bituu mod suulgaztai ni !!!!
2019-02-28