Нисдэг тэрэг осолдож, Аялал жуучлалын сайд амиа алджээ
2019-02-28

Балбын зүүн хэсгийн Таплежунд бүсэд нисдэг тэрэг осолдсон талаар "www.aljazeera.com" сайт мэдээллээ. 

 

 

"Ослын улмаас долоон хүн амиа алдсан" гэж Онцгой байдлын яамнаас уламжлав. Тус нисдэг тэргэнд Балбын Аялал жуучлалын сайдаас гадна зургаан хүн зорчиж явжээ. 

 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир нисгэгч тэнцвэрээ алдсан гэв.  Тухайн үед тус бүсэд цас орж, их манантай байжээ. 

 

Сайд Рабиндра Адикар яамны албаны хүмүүсийн хамтаар нисэх онгоцны буудлын барилгын ажлын явцтай танилцаад нийслэл Катманду руу буцаж явж байжээ. 

 

Ослын газар аврагчид очсон ба сайд болон хохирогчдын цогцсыг илрүүлсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene delgerzezeg gegchiig yzen yadaj baina, dandaa zoriud garchigaa buruu bichih um,,,novsh ve yasan mongoliin said um shig l oilgogdoj baina garchig bol mal chin bainga ingej bichdeg archaagui novsh
2019-02-28