НИТХ-ын хуралдаан хойшиллоо
2019-02-28

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр өглөө товлогдсон ч хуралдсангүй. Тус хурал өдрийн 15.00 цахг хүртэл хойшиллоо. Хуралдаан хойшилсон шалтгааныг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Ерөнхий сайд, Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн шав тавих ёслолд оролцож байна.Тэр хүмүүс хуралд амжиж ирэхгүй учраас хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ өдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгоно. НИТХ-ын дарга Р.Дагва нэр дэвшиж буй.Мөн төлөөлөгчид заалнаас нэрээ дэвшүүлэх бүрэн боломжтой юм.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин