Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
2019-02-28

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн шавыг өнөөдөр тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, БНХАУ-ын Элчин сайд  Шин Хаймин, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын албаныхан оролцов.

 

Ёслолын нээж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Олон улсын стандартын шаардлага хангасан, дэвшилтэт технологи бүхий, бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламжийг шинээр барих энэхүү төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааны баялаг түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц  болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт би итгэл төгс байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх энэ төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орно.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Энэ төслүүдийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчинд сайжирна” хэмээн хэллээ.

 

Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын 267 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилнэ. Барилгын ажлыг БНХАУ-ын хоёр компанийн түншлэл төв цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж байгуулна. Барилгын ажилчдын 50 хувьд нь монгол ажилчид ажиллана. Мөн дотоодын барилгын материал ашиглах гэрээ байгуулсныг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэллээ.

 

 

Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 м/куб лаг боловсруулна. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
80аад оны үед төлөвлөгдөж байсан ажлыг ардилал гарч ирсэнээр саармагжуулж олон жил хойшлуулсанч одоол хэрэгжиж байнадаа
2019-03-01
Равдан:
Хүрэдсүх Хятадын том дарга болчихож. Эхний зургийг хар даа.
2019-03-01
AN-iin uyd ehelsen ajil bh shuu. ene nuhur tuuz l haichillaa. yu ch hiigeegui hiij ch chadahgui
2019-03-01