Ард Кредит ББСБ-ын үнэт цаасны захиалга маргааш дуусна
2019-02-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Ард Кредит” ББСБ нийт хувьцааны 25 хувийг буюу 70 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож /2019.02.18/ хувьцааны захиалга авч эхэлсэн.

 

“Ард кредит” ББСБ-ын андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хүртэл авна.

 

"Монголын хөрөнгийн бирж"-ээс "Ард Кредит ББСБ" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг андеррайтерын компани болох "Ард Капитал групп ҮЦК" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл буюу өмнө зарласан хугацаанаас 2 цагаар сунгахаар болжээ.

 

Хоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн хувьцааны захиалга өнөөдрийн байдлаар 100 хувь биелсэн үзүүлэлттэй байгаа аж.

 

Хувьцааны захиалгын үнэ 70-85 төгрөг юм байна.

 

Олон нийтэд санал болгож байгаа хувь: 25 хувь

Татан төвлөрүүлэх хөрөнгө:  ₮4.9-5.425

Нэгж хувьцааны үнэ: ₮70-85

Захиалгын хугацаа: 2/18-3/1

 

Тус компани нь хувьцаагаа захиалгын бүртгэлийн болон тогтмол үнийн гэсэн 2 аргаар санал болгож байгаа бөгөөд татан төвлөрүүлэх 4.9-5.425 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн цаашдаа Ард Апп-аар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа хүргэхээр зорин ажиллаж буй юм байна.

 

Ард Кредит ББСБ-ын стратегийн хөрөнгө оруулагчаар ГрэйпСити Монгол компани, Моннис, Трансбанк зэрэг байгууллагууд оржээ. "Ард кредит ББСБ" ХК-ийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНДЭЭС үзэх боломжтой.

 

Өмнө нь “Түмэн шувуут” ХК нийт хувьцааныхаа 25 хувь буюу 5,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Тэгвэл 2019 оны Монголын хөрөнгийн зах зээлийн хоёр дахь IPO Ард Кредит ББСБ болж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин