Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонголоо
2019-02-28

21:30 цаг:

 НИТХ нэг цаг завсарлаад дахин хуралдлаа. НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонгох санал хураалт АН-ын төлөөлөлгүй явагдлаа. Учир нь хуралдаанд АН-ын бүлэг орж ирээгүй. Тиймээс хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 66.67 хувийн саналаар Р.Дагва НИТХ-ын дарга боллоо.

 

Ц.Байгалмаа нэрээ татлаа

 

20:05 цаг:

 

НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. НИТХ-ын даргад Р.Давга, Ц.Байгалмаа нар нэрээ дэвшин өрсөлдөж байлаа. Харин тооллогын комисс байгуулах асуудлаар маргаан гарч, нэр дэвшигчид зөвшилцсөн юм. 

 

Дараагаар нь төлөөлөгч Ц.Байгалмаа "Би НИТХ-ын төлөөлөгчийн хувьд НИТХ-ын дарга нэрээ дэвшүүлсэн. Нэрээ дэвшүүлсэн хоёр цагийн хугацаанд намайг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн намын бодлогоо дага гэсэн шүүмжлэлтэй санал ч ирлээ. Намайг дэмжсэн та бүхэндээ талархлаа. Би нэрээ татаж байна гэв.

 

Хуулиараа нэг нэр дэвшигч байвал санал хураалтыг илээр, хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч байвал нууц санал хураалт явуулдаг. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөний дараагааар НИТХ-ын даргыг сонгох асуудлаар АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага хүслээ. Харин хурал даргалагч нэг цагийн завсарлага өгч байгаагаа мэдэгдсэн юм. 

 

НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгалмаа нар өрсөлдөж байна 

19:30 цаг:

НИТХ-ын XXII дугаар хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. НИТХ-ын даргад МАН-ын бүлгээс төлөөлөгч Р.Дагва, бие даан төлөөлөгч Ц.Байгалмаа нар өрсөлдөж байна. Одоо тооллогын комисст нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.  НИТХ-ын төлөөлөгч н.Бямбадорж  тооллогын комисст төлөөлөгч Н.Төмөрбаатар, н.Батсүмбэрэл, Д.Амарбаясгалан нарыг, төлөөлөгч Ц.Байгалмаа төлөөлөгч Одонтунгалаг, Мөнхчулуун, Баярсайхан нарыг оруулах санал гаргалаа.

 

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга н.Баатархүү “Би энэ тооллогын комисст АН-ын бүлгийн даргын хувьд өөрөө оролцож, хяналт тавина. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг нэрээ татах санал гаргаж байна” гэв.

 

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Нэр дэвшигч хоёр хүний саналаар тооллогын комиссыг байгуулъя. Одоо Р.Дагва төлөөлөгч нэрээ хэлчих” гэлээ.  

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэн:
энэ Дагва бол жинхэнэ төрийн алба хаагаад хагартлаа баяжсан хөгийн новш энэ нөхөр яахаараа зөвхөн төрд байсан байж имй их хөрөнгөтэй болдог юм энэ нөхрийг шалгах хэрэгтэй
2019-03-01
Boon hor... yun UB
2019-02-28