"Эрдэнэс Тавантолгой" ХК ард иргэддээ ашгаасаа хэзээ амсуулах вэ
2019-03-01

 

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “1072 хувьцааг “амь оруулна”, иргэн бүрт ногдол ашиг тараана” хэмээн өнгөрөгч 2018 оны есдүгээр сард мэдэгдэл хийсэн. Гэтэл өнөөг хүртэл иргэдэд хэрхэн ногдол ашиг тараах тухай болоод 1072 хувьцааг хэзээ “амилуулах” талаар тодорхой мэдээлэл алга. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өчигдөр /2019.02.28/ энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа хариуцсан мэдээллийн төвийн менежерээс өөр төлөөлөл ирсэнгүй.

 

Тэнд ажлаа хийж очсон сэтгүүлчид ч арга хэмжээг зохион байгуулсан сэтгүүлчид ч 1072 хувьцааны эзэд тул “Ногдол ашиг хэзээ таарах вэ”, “1072 хувьцаа хэзээ амилах вэ” гэдэгт хариулт хайж очсон.

 

ТУЗ хуралдаад ногдол ашиг тараах шийдвэрийг гаргасан

 

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд байгуулагдсан. Тус компанийн санхүүгийн чадавх сайжирч 2018 оны байдлаар 1.99 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд нийт 10.7 сая тон нүүрс олборлож батлдагдсан төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Ингэж өндөр үр ашигтай ажилласан гэдгээ ч зарласан. Улмаар иргэдэд ногдол ашиг тараана гэснээр нийгэмд “хэзээ” гэдэг хүлээлт үүсээд байгаа.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр “1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-г санаачлагч, эдийн засагч Л.Наранбаатар  “Компанийн тухай хуулийн 46.5-д “ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэжээ. Хуулийн хугацаа 2019.02.19-нд дуусгавар болоод долоо хоног өнгөрлөө. Шийдвэрээ танилцуулна уу? Ямар хэмжээний мөнгийг хэзээ, ямар хэлбэрээр ногдол ашиг олгох болсон бэ” гэдэг асуултыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа хариуцсан мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтод тавьсан.

 

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2019.02.18-нд хуралдаад ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргасан гэдгийг мэдээлсэн. Шийдвэрийг ТУЗ-д хандаад авч болно” гэв.

 

Мөн эдийн засагч Л.Наранбаатар “Барилга барина гэж 42 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгөө иргэдэд ногдол ашиг болгож өгөх боломж байна уу” гэдэг асуулгыг тавьсан. Үүнд Э.Баатарцогт  “Манай компани  түрээсийн байранд байдаг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. 2010 оноос хойш түрээсийн зардалд нийтдээ 6 тэрбум төгрөг төлсөн байна. Тиймээс өөрийн байртай болох нь чухал асуудал. 13 тэрбум төгрөгөөр Цогтцэций суманд уурхайн оффисын байр барина. Гаалийн хяналтын бүс байгуулахад 4 тэрбум, лаборатори байгуулахад 3.2 тэрбум зэргээр бүгд нийлээд 42 тэрбум төгрөг болж байгаа юм. Ногдол ашиг өгнө гээд байхад л өг гээд шаардаад байх юм” гэв.

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолууд бүгд хүчин төгөлдөр бус

 

 

Ямартай ч ногдол ашиг өгнө. ТУЗ хуралдаад хэзээ, хэрхэн олгох шийдвэрийг ч гаргасан гэдгийг компанийн төлөөлөл хэллээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хууль бусаар сонгогдсон хүмүүс байгаа тул ТУЗ-аас гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус гэдгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр хэлж байна.

 

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой ноцтой мэдээлэл хэлэхэд Баяраа гээд Уул уурхайн яам хариуцсан ТУЗ-ийн дарга байгаа. Энэ хүн хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдож ТУЗ-ийн гишүүн болоогүй. 2019.10.8-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Баярчимэг гээд Уул уурхайн яамны хуулийн мэргэжилтэн ТУЗ-ийн гишүүн болсон байсан. Гэтэл УУЯ Баярчимэгийг ТУЗ-ийн гишүүнээс болиулаад Баяраа гэдэг хүнийг ТУЗ-ийн дарга болгосон. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолууд бүгд хүчин төгөлдөр бус. Учир нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн ТУЗ-ийн гишүүд томилогдох ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдоогүй хүн компанийнхаа ТУЗ-ын гишүүн болоод дарга нь болоод компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тийм учраас ТУЗ-ийн гаргаж байгаа бүх хууль тогтоомж хүчин төгөлдөр бус” гэв.

 

Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны ээлжит хурлаар хаалттай хувьцаат компани болсон байдаг. Хаалттай хувьцаат компани болоод дахиад бүртгүүлсэн учраас үнэт цаасны зах зээлийн хуулиар үйл ажиллагаагаа мөрдөж явах ёстой. Гэтэл үнэт цаасны зах зээлийн дагуу мөрдөхөд санхүүгийн зохицуулах хорооноос баталсан үнэт цаас гаргагчын мэдээлэл ил тод байдлын тухай журам гэж байгаа. Энэ журмын дагуу жилийн болон компанийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг тогтмол нээлттэй болгох ёстой байдаг. Ил тод байдал маш хангалтгүй байгаа” гэдгийг хэллээ.  

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.5 сая иргэн эзэмшиж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Одоогоор:

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдийн тоо – 2,511,000

Үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн тоо – 1,093,000

Дансаа нээлгээгүй иргэдийн тоо – 1,418,000 байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Idej uuhaa bitgii turuund ni taviad bai ehleed uurhaidaa hurungu oruulalt hiij ded butets uildveree barij uurhaigaa hugjuulsenii daraa idej uuhaa bod dunguj hul deeree bosoh gej baihad ni tal talaas ni mereed unagachih yam bol yuch ugui hooson hotsroh bolno shuu naad uls turchid chini ireeduig bodohgui belen mungu taraagaad uursduu ih huraldaa garchil baival mongoliin ireedui hamaagui bolson shuu
2019-03-02
buteen baiguulaltiin juld anhaarlaa tavij bn gj zahiral ni mash zov helsen ter ajild l anhaarlaa handuulah ystoi
2019-03-01
НААД ГУЙЦЭТГЭХ УДИРДЛАГАА ЯАРАЛТАЙ СОЛИХГУЙ БОЛ МОНГОНИЙ УНЭР АВСАН БООН НИЙГМИЙН ИДЭВХ БОЛСОН ХОГНУУД АЖИЛ ХИЙДЭГГУЙ ЮМ ЭРДЭНЭТЭД ГУЙДЛЭЭ БАГАСГА. УИХ-Д СУУХ ГЭЭД МОРООДЧИХСОН БАС БАТТУЛГЫНбаньдаа
2019-03-01
zochin:
Mongolchuud neg 3000 tugrugnii tuluu amia tavikhnee vhlee yu ain
2019-03-01
иргэддээ ашиг хуваалцахуу! өөрсдөө тонн тутмаас 1~2 доллар унагаадаг сураг бна, энэ дээгүүр бдаг хүмүүс
2019-03-01