Нийлэг уут “БАЯРТАЙ”
2019-03-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдрөөс улс даяараа байгальд хамгийн их хор хөнөөлтэй гэгдэх бидний хэрэглэж бас хэлж заншсан гялгар уутнаас татгалзаж байна.

 

Нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолоор хориглосон. Энэ зөвхөн манайд хийж буй зохицуулалт биш бөгөөд нийлэг уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлаад байгаа аж.

 

Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн байна. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангасан аж.

 

Манай улсын хувьд нийлэг хальсан уутны 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тогтоол хэрэгжсэнээр 0,035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортоор оруулах боломжгүй болж байна. 
 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
маш зөв , заавал мм заалгүйгээр бүх нийлэг уутыг хорь л доо
2019-03-01