Ерөнхий сайдыг авлигын хэргээр яллахаар төлөвлөжээ

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг авлигын хэрэгт буруутгаж, яллахаар төлөвлөж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Энэ талаар тус улсын Ерөнхий прокурор мэдэгдэж, "Ерөнхий сайдыг авлига, залилан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх гурван хэрэгт буруутгаж байна" гэж хэлжээ.
Ерөнхий сайдыг өнгөрсөн хугацаанд чинээлэг иргэдээс их хэмжээний бэлэг нэрийн дор авлига авч, тэдэнд ашигтай мэдээллээр хангасан гэж буруутгалаа.
Нетаньяхуг Израйльд төрсөн холливуудын нэрт найруулагч Арнон Милчан, Австралийн тэрбумтан Жеймс Паркер нараас дэлхийд хэдхэн ширхэг үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн оргилуул дарс, ховорд тооцогдох навчин тамхи, үнэт эдлэл зэргийг бэлгэнд авчээ. Эдгээр бэлэгний нийт дүн 264,100 ам.доллар гэж Ерөнхий прокурор мэдэгдэв.
Израйлийн хуулийнхан найруулагч болон тэрбумтан эрийн эсрэг ял тулгахаа мэдэгдсэн боловч тэд "Ямар нэгэн хуулиас гадуур зүйл хийгээгүй" гэж дээрх үйлдлээ тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ