Таавар будилуулсан сайд нарыг шинжихүй
2012-01-18

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой болтол хуралдаж  АН-ын зургаан сайдын орыг залгах  сайд нарын нэрсийг тодрууллаа. Өчигдөр үдээс хойш парламентын гишүүдээс оруулах гурван сайдыг тодорхой болгож дөрөв дэхэд нь буюу Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нарын санал тэнцсэн учир Удирдах зөвлөлийн хуралдаанаар хайныг нь хагалахаар тогтсон билээ. Орой үргэлжүүлэн хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар дахин санал хураалт болж Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамыг толгойлж аав хүү хоёр  цэргийн салбарыг удирдаж байсан түүхэн хуудсыг нээх боллоо. Ингээд дараа нь парламентын гаднаас оруулах гурван сайдын асуудал яригдахад Тэргүүн шадар сайдаар Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх , Эрүүл мэндийн сайдад одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдад Д.Цогтбаатар нарын нэрийг дэвшүүлэн ямар нэг өрсөлдөгчгүйгээр дэмжлэг авсан юм. Ийнхүү МАН-ын дангаар байгуулах гүйцэтгэх засаглалын танхимын гишүүд бүрдэж байна. Өчигдөр оройдоо Ерөнхийлөгчид сайд нарын нэрийг өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр байнгын хороогоор оруулахаар төлөвлөж байна. Өмнө нь таамаглаж байснаас огт өөрөөр шийдэгдсэн Засгийн газрын шинэхэн зургаан сайдыг товч танилцуулъя. Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: - 1968 онд төрсөн, 44 настай. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэж, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль (Батлан хамгаалахын их сургууль)-ийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, улс төрийн шинжлэх ухааны магистр цолтой. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлын алба хашиж явсан. 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх болсон. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албыг богино хугацаанд хашсан. 2006 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан. Зүүний хүчний холбоог байгуулан тус холбооныхоо Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хашиж байсан. Намынхаа улаан хамгаалагч гэгдэж явсан тэрээр өнөөдөр залуучуудын эгнээ улстөрийн тавцанд хүч  түрэн орж ирэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваа: -Түүнийг Дарханы гэдгээр нь хэн хүнгүй мэддэг. Ажлын гараа нь Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагчаас эхлээд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга, Засаг дарга, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга гэсэн дандаа өгссөн дардан замаар явж ирсэн нэгэн. Түүнийг хэдийгээр сүйхээтэй засаг дарга байсан ч гэлээ буруу тийшээ ажиллачих гээд байдаг байсан гэх нь бий. Тэгвэл улстөрийн хүрээнийхэн түүнийг ихээхэн үнэлдэг аж. Учир нь төрийн албыг эдийн засагчаас эхлээд засаг дарга хүртэл ард түмнийхээ дунд хамтдаа буцалж ажил амьдралыг нь мэдэрсэн. Улсын төсөв, санхүүгийн  талаар улстөрчид хөөсөн дээр гүйлддэг бол тэрээр арай өөрөөр дуугардаг. Нийгмийн амьдралд буулга суурьтай ханддаг болохоор парламентынхан нам харгалзахгүй үгийг нь сонсдог гэж байна. Тиймээс түүнд намын нөхөд нь итгэж Сангийн сайдын тамгыг атгуулахаар шийдсэн бололтой. Ямар боловч сайн эдийн засагчийн гарт Сангийн яам очиж байна. Дархан-Уул аймгийн хөгжил  ололт амжилтыг дарханчууд Д.Хаянхярваагийн ажил үйлстэй холбон тайлбарладаг юм билээ. Аливаа шийдвэр гарган, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг өндөр төвшинд зохион байгуулдаг, удирдах ажлын өндөр ур чадвартай хэмээн нутгийн ард иргэд нь үнэлдэг юм билээ. Харин жаахан таагүй ханддаг  нэг нь   Засаг дарга байхад нь Хонгор сумын иргэд нь цианит натрид хордож онцгой байдал, эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэмжээнд хүрч олон хүнийг өндөр дээд зөөлөн сэнтийгээс нь хөндийрүүлчих дөхсөн гэдгийг удаа дараа давтаж байгаа. Гэвч энэ бүгдээс Д.Хаянхярваа дарга хуурай гарч чадсан гэдэг.  Ийм нэг товч бөгөөд ширүүхэн намтартай сайд нэгээр нэмэгдэх нь.   ЗТБХБ-ын сайдад нэр дэвшигч Ц.Дашдорж: -Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй өмнө нь тус яамны дэд сайдын албыг хашиж байсан гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй. Түүгээр ч барахгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр, 2004-2008 онд дэд сайдын албыг хашсан аж.  Гэвч дэд сайдыг УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас өрсөлдөн ялалт байгуулан парламентад орж ирсэн ч  ард түмэндээ өнөөдрийг хүртэл танигдаж чадаагүй гэгддэг. Монгол тамхи Со компани гэх тамхи үйлдвэрлэлээрээ тамхи татдаг хүмүүст илүү танигдсан байх. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд чуулганы танхимд ховор харагдаж, хэлгүй гишүүдийн тоонд дотор цохиж явсан түүний хувьд  ЗТБХБ-ын сайдын албыг хаших болсон нь  өмнө нь таамагласан тааврыг эвдсэн хэрэг байлаа.   Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ж.Энхбаяр: -УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнесийн салбарт хүч үзчихсэн, Улсын мэргэжлийн хяналтын газар газрын дарга, Тамгын газрын даргын албыг хашиж явсан. Тиймээс түүнийг мэргэжлийн хяналтын Энхбаяр гэдгээр нь сонгогчид анх таньж байсан юм.  Шударга ёс, эдийн засгийн шинэчлэлээр  шинэ санал, батлан хамгаалах салбарын шинэчлэлийн талаар байнга ярих болсон нь ийнхүү Батлан хамгаалах  хэмээн салбарыг үүрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн гэгдэх. Мөн аав хүү хоёр  нэг салбарын сайдаар ажилласан гэх ховорхон тохиолдлын эзэн болох гэж байна. Аав Жадамба нь жирийн байлдагчаас дэслэгч генерал, жагсаалын цэргээс Монгол төрийн сайд хүртэл эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн, цэргийн түүхийг сайтар судалсан эрдэмтэн, олон улсын цэргийн хүрээнд онц хүндэтгэлтэй, цөөн тооны Монгол жанжин, төрийн хичээнгүй сайдуудын нэг байсан юм. Ж.Энхбаярын хувьд намынхаа залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй  нөлөө бүхий гишүүдийн нэгд тооцогдох болсон.   Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатар: -Сум дундын эмнэлгийн эмчээс ажлын гараагаа эхэлж дэвшсээр өнөөгийн төвшинд хүрсэн хүн гэгддэг. Анагаах ухааны  доктор, профессор  цолтой.  Улстөрийн  карьер, албан тушаалын зэрэг дэв гээд жагсаагаад  байх зүйл бараг байхгүй.  Сайдын суудалд нэр дэвшихдээ ямар нэг өрсөлдөгчгүйгээр Удирдах зөвлөлд орж ирсэн нь МАН-ын дарга С.Батболдын хүн гэдгийг гэрчилсэн гэж байгаа. Уг суудалд УИХ-ын гишүүн Д.Очирбат санаатай байсан ч квотын шалтгаанаар татгалзахаас өөр аргагүй байдалд орсон.       БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болсон. 2012 он гарсаар энэ  сарын 1-нд төрийн ажлаа өгч Ерөнхий сайдын зөвлөх болсон юм. Энэ нь  УИХ-д нэр дэвших гэж байгаатай холбоотой. Түүний хувьд сайн дипломатчийн нэг хэмээн гадаад харилцааны салбарынхан үнэлдэг юм билээ. Ерөнхий сайд С.Батболдын хүн  гэгддэг бөгөөд түүний ойрын сайд зөвлөгч  байсаар ирсэн гэдэг. Түүнийг дипломатч зангаар байгаль орчинг хамгаалж, аялал жуулчлалыг өсгөнө гэж найдаж байгаа бололтой. Б.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
Hongor sumyg zoliosolson, Altain chono homgoroloh alsan nugeltenguud said bolj baigaa yum baina. busdyg ni tanij medehgui humuus baina.
2012-01-19
zochin:
Tsogtbaatar bol hun chanargui hudalch etgeed nutag orny setgel bhgui bas songuulid sanaatai bolij uz S batboldyn utsan huuheldei
2012-01-18
Zochin:
uls turiin nam gegch huivaldaani uur uurhai bolson zohiomol butets buleg hulgaich narin gart orchihson,tednii erh ashigt uilchilj'' ard tumen''ee tuluuluh erhiig atgaad suuj bna.Ard tumen erh barigchdad bish bie daagch bolon hor doloogoogui humuust sanalaa ugue.
2012-01-18
Говь:
Дашдорж-д амжилт хүсье. Гэхдээ Женко Баттулгын хажууд өөрийгөө хэн болохыг санаж ажиллаарай. Нэр төр хөөгөөд энд тэнд далвагнаад явдаггүй эр хүн шиг занг чинь үнэлдэг шүү.
2012-01-18
Улаан:
Нийгэмд ганц ч хадаас бүтээгээгүй хүнээр Сангийн сайд тавьжээ. Баярцогтын хажууд бацаан ш дээ Хаянхирваа. Зайлуул Дарханы санхүүгийн хэлтэсийн дарга байхдаа төсөвт байгууллагад компьютер шахдаг, хотын захирагч болоод хятад гэрлийн наймаа хийдэг гар л байсан даа. Улсын хөрөнгөөс бага л шаагайсай даа. Хонгорын асуудал дээр том тэнэгтэж, ард түмэндээ нуруугаа харуулсан хүнээр сайд тавьдаг нам ч гэж дээ
2012-01-18
Цолмон:
Ардын нам боломжоо шавхжээ. Ард түмний төлөө бус албан тушаалын төлөө Засаг барьж байгаа нь харагдлаа. Улс төрийн болон төрийн албаны ямар ч туршлагагүй, ёс зүйгүй хүнээр Эрүүл мэндийн сайд тавилаа. Ядарч зовсон ард түмэндээ, асуудал нь хуримтлагдсан салбартаа МАН ингэж салаавч үзүүллээ. Хүрэлсүхийн шарталтыг дуслаар тайлах төдий хүнийг Эрүүл мэндийн сайд болгоод байх даа яахав дээ. Муу шаарууд
2012-01-18
Содбаатар:
Шал заваарсан юм, чадварлаг удирдагч алга!!
2012-01-17
Your Name...:
юу вэ Хүрэлбаатар Батболдых биш Хүрэлсүхийн хүн
2012-01-17
Your Name...:
chi oroo hun shuumjilhees oor yu chaddag yum we
2012-01-17
Your Name...:
ajil hiilgeh gj l ta nariig tomilson zorigtoi bj hurdan shuurhai zow ajilarai
2012-01-17
Your Name...:
ard tumenn ta nariig harj bn ajilaa sn hiigerei zalusaaa
2012-01-17
zochin:
sain baina zaluuchuudaa ajlaa hurdaan awaad mongol orond hugjil dewshliig awch ireerei bid mongoliin ard tumen ta buhend itgej baina bidniig hayhgui gedegt chin itgej bain
2012-01-17
zochin:
fuck. uls ornii mini bodooch eee ta nar.
2012-01-17
Amaraa:
saihan bag shu. Amjilt husey
2012-01-17
Your Name...:
toriin tusheed gdg bol ard tumnii songolt shuu dee
2012-01-17
Your Name...:
ard tumniihe itgeliig huleesen toriin tusheed yum chn bugded ni amjilt husey
2012-01-17
Your Name...:
oo yostoi zow humuusee songochihson yum bishuu mergejil bur ni salbaruudtaiga uyldaj bn teheer ter salbaraa sn mdne gesen ug shuu dee
2012-01-17
Your Name...:
Hurelbaatar chin Hurelsukhiin hun shuudee
2012-01-17
Your Name...:
Oligtoi hun algadaa.
2012-01-17
Your Name...:
chi oroo hun shuumjilhees oor yu chaddag yum we
Your Name...:
toriin tusheed gdg bol ard tumnii songolt shuu dee
zochin:
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар чанартай хийж байна. 9517-4824
2012-01-17