Мориноос унаж нас барсан хүүгийн ээж СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна
2019-03-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар сумын Түмэнцогт сумад морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан. Талийгаач хүү айлын ганц хүүхэд байсан аж. Хүүгээ алдсан ээжийнх нь сэтгэл санаа хямарч өөрчлөлт орсноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

 

Залуу бүсгүй нөхрөөсөө салаад удаагүй байтал ганц хүүгээ мөн алдсан нь сэтгэл санааны хүнд цохилтод оруулжээ.

 

Болсон явдлыг тодруулбал ээжийнхээ дүүгийн хурдан морийг унан хөлсөлж явсан хүүгийн өмнөөс үсэргээ хийж явсан морьтой хүүхдүүд давхин ирж улмаар хүүг дайрч унаган морьд дээгүүр нь гарсны улмаас амь насаа алдсан байна.

 

Монголчууд эртнээс морь хүн дайрдаггүй, дээгүүр нь харайдаггүй хэмээн ярилцаж ирсэн. Гэсэн ч одоо цагт уяачид морио хурдлуулах зорилгоор олон төрлийн эм тариагаар бордсоор уламжлалт ойлголтоос гажуудал бий болж буйг учир мэдэх уяачид хэлж байна.

 

Засгийн газраас хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх бус жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа.

 

Гэвч овооны наадам, үсний найр зэргийг зохин байгуулж нууц байдлаар хурдан морь уралдуулж бага насны хүүхдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулдаг гэдгйг ХЭҮК-оос анхааруулж 21 аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн.

 

Гэтэл хоёрдугаар сад мөн л Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд морь унаж уралдсан бага насны хүүхэд хоёр гараа хөлдөөсөн тухай мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсанд байршуулсан. Гэсэн ч гараа хөлдөөсөн хүү хурдан морь унаагүй, мотоцикл түрж яваад гэмтсэн тухай албаны эх сурвалж мэдээлснээр тэгс гээд намжсан.

 

Хүүхдээр өвлийн улиралд хурдан морь унаж уралдуулах нь хэдий хэмжээний хор хөнөөлтэй болохыг манай улс даанч хожуу ухаарч, шийдвэр гаргах шиг...Өнөөдөр нэг ээж хүүгээ алдаж, хагацлын зовлонд унаж, эцэстээ өөрөө сэтгэцийн өвчтэй болчихлоо.

 

Тэгвэл өмнөх жилүүдэд хурдан морины уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан. Зарим тохиолдлоос дурдвал;

 

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уралдааны үеэр: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;

 

Дүнжингарав уралдааны үеэр: “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарны шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан; 

 

"Засагт ханы хурд" уралдааны үеэр: Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг “Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;

 

"Дэлтэй цэнхэрийн хурд" уралдааны үеэр: Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан; 

 

"Хутагтын хур" уралдааны үеэр: Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд “Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд 2 хүүхэд морьноос унасан;

 

Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;

 

"Жавхлант шарга" морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уралдааны үеэр: Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныг зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ИХ-н дарга М.Энхболдын үед өвлийн уралдааныг дэмжиж га гамшиг дагуулсныг харин ч Энхболдоос хойш түргэн хугацаанд цуцалж байхад, оройтлоо гэж бас л одоогийн Төррүү нялзаах гэх хэрэггүй!
2020-09-16
Huuhed bagachuudiinhaa eruul mendiig bodohoos iluu adguus mal uralduulj zugaastdag erguu malnuud
2019-03-03
Хурдны морь унана гэдэг уламжлалаараа бол мэдээ орох цагаасаа унах морь малтайгаа ойр байж, дасаж, зан зангаа авалцаж байж хийдэг ажил юм. Одоогийнх шиг ядарсан айлын хүүхдийг мөнгөөр оосорлож унуулдаг ажил биш. Тэгээд ч одоо үед допинг тариа шахаж хурдлуулаад үнэ хадааж зарж ашиг олохын тулд Монгол наадмыг гамшиг болгож байгаа нөхдүүдийн зугаа болж. Бас болоогүй хүнээр уяулчихаад уяачийн цол ичихгүй авдаг шившгүүдийн наадаан болсон
2019-03-02
ЯГ ҮНЭН
2019-03-02
Болдбаатар:
Хурдан морьны уралдаан орчин үед баячуудын зугаа цэнгээ болжээ. Хөөрхий хүүхдүүдийн амь нас золиослогдож байна. Хууль гаргаад ч хэрэгжихгүй. Ийм ч төр улс гэж байх ч гэж дээ.
2019-03-02
хахаха
2019-03-02
Хүүхдээ юу гэж хурдны морь ургуулдаг ээж вэ! Ээж нар л хүүхдээ унахыг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй ш дээ. Ээж нь л хүүхдээ хамгаалж хайрлахгүй бол хэн хүүхдийг илүү хайрлах юм бэ...Эцэг эх гэж малууд байх юмаа.
2019-03-02
Монголчуудын морь уралдуулах наадмыг енее цаг Луйварчид ,мерийтэй тоглогч болон Мафижсан баячууд Менгее угаах наргих наадам болгон ашиглаж ядарсан ард тумний хуухэд ,малчид л Тэдний золиос болж бнад аа!Уг нутаг хушуу жалга довоороо л Морин улдааныг явуулж эрсдэл багатай нааддаг уламжлалтай бсан шуу дээ?! 100 -гаас дээш беегнерсен хурдан морьдын гараа гэдэг бол аймаар эрсдэлтэй ш тээ?!Тэгэхээр энэ наадмыг хуйтнийй улиралд уралдуулахгуй зун цагт Сум,Аймгийн наадамд ...тэдэн км/цагийн хурдаас дээш давхисан Морьдыг Улсад уралдуулнаа гм -ээр хязгаар тогтоож олон зуун морь уралдаж эрсдэл уусгэлгуй хязгаартай уралдаан зох/бгуулвал ядаг юм бол?! Тэгэхгуй бол хуухэд эрсдэх асуудал хэзээ ч зогсохгуй ?!
2019-03-02
ЯГ ҮНЭН
zochin:
Nuguu muu heluuldeg Enkhbold baihgui bolson odoo heniig muu helhuu Hurelsuhee zailuulah yum bishuu
2019-03-02
хахаха
zochin:
eejiig hahuuldaj emnelegt suvilah dvr
2019-03-01
тэнэглэл:
нэг ч ээж хүүхдээ битгий өг,дуртай юм бол өөрсдөө унаад уралдана уу унана уу бидэнд ямар хамаа байна,заавал уламжилал энэ тэр гэж худлаа ярихаа болиоч ээ, ямар ч уламжилал хүний тэгээд ч хүүхдийн амьны үнэтэй байх ёсгүй,энэ бол зүгээр л тэнэглэл солиорол.Надтай маргалдмаар байвал эхлээд өөрсдийгөө энэ эхийн оронд тавиад бодоод үз дараа нь маргалдаарай
2019-03-01
Болд:
Жоом уралдуулая Цандэлэг дасгалжуулна гээ биздээ
2019-03-01
irgen:
mongoliin ulamjlalt argiig oorchilj mongol moriig mori bish bolgoj baigaa uyachihad hatuu arga hemjee avaachee……..hairan mongol hyyhed, mongol moridiig avrah zag boloogui yu ene toriinhon ????? huuli gargaj horiochee ene yuachid nertei luivarchidiig !!!!!!!!!!!!!!!
2019-03-01
Хөөрхий ээж...
2019-03-01
ene baliar uraldaaniig huuliar horiochee
2019-03-01
mongold huuli herjdegguin jishee
2019-03-01
Батсүрэн:
Тэр нөгөө сүрхий Саариг хөлт Батсайханыг дэмжээд байсан Согтуу толгой Дугараа яасан, сагсуу Хишгээ яасан, олон хүнийг худлаа хошгоруулаад байсан Онон гуай нь яасан яагаад юу ч дугардаггүй таг байгаад байдын бэ. Зөвхөн өөрсдийнх нь эрлийз морьд уралдаж мөнгө олж л байвал болоо юу. Эрхэм ММСУХолбооны Ерөнхийлөгч СТА дуучин МУТМУ Ц.Батсайхан та дуугарахгүй юмуу.
2019-03-01
батсүрэн:
Та нар ингэж гоочилсоор байтал морь унадаг жаалууд хятад руу яваад дуусах нь дээ. Хүүхдийн төлөө байгууллагууд Өвөр монголд хэдэн монгол иргэн айлын мал маллаж байгаа мөн хэдэн монгол хүүхэд морь унаж байгаа талаар яваад үзчихмээр юм. Харин ч монгол доо байвал арай л хяналттай байсымсан.Даанч хүсэл сонирхлыг нь мохоож байна даа.
2019-03-01
батсүрэн:
Морь хүүхэд зовоодог гэж та яаж мэдэж бгаан.
2019-03-01
zochin:
horigloson l geed bn.Heregjij bgaa ni haana bna .holbogdoh gazruud ni hyanaltaa sain taviachee.Jiliin jild nirgesen hoino ni hashgirav gegch boloh um .
2019-03-01
мядагсүрэн:
морь хүүхэд зовоосон хурдан морины уралдааныг болих болоогүй юу.манай нийгэмд гарч байгаа олон харамсалтай үйл явдал хувь хүмүүсийн хариуцлагаас болоод байна. Иймд дор бүрнээ хариуцлагатай, ёс төртэй байх хэрэгтэй
2019-03-01
батсүрэн:
Морь хүүхэд зовоодог гэж та яаж мэдэж бгаан.