Тэргүүн хатагтайгаас ч илүү эрх мэдэлтэй Ким Чен Уны ОХИН ДҮҮ
2019-03-01

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Вьетнамын нийслэл Ханой хотноо дөрвөн өдөр саатаад өдгөө нутгийн зүг хөдөлсөн байна. Тэрбээр Вьетнам улсад анх удаагаа зочилж буй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар ийнхүү хилийн дээс алхсан юм. ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалтаар удирдагчид харилцан тохиролцоонд хүрч чадаагүй ч уур амьсгал ТАЙВАН болж, дуусав. 

 

 

Ким Чен Уны гол зорилго Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн цуцлуулах байсан ч Ерөнхийлөгч Трамптай хэлэлцээр хийх үйл явц хэтэрхий төвөгтэй байсан нь түүний гол зорилгоо биелүүлж чадалгүй Ханойг орхиход хүрчээ. "Хойд Солонгос улс цөмийн зэвсгээсээ бүрэн чөлөөлөгдөх хүртэл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээгээ цуцлахгүй" гэж Трамп мэдэгдээд буй юм. 

 

Ийнхүү хоёр тал нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй уулзалтаа өндөрлүүллээ. 

 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах түүхэн гэрээ ТРАМП-КИМ нарын уулзалтаар байгуулагдаагүй ч Вашингтоны тэргүүн дахин Ким Чен Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдэв. 

 

Уулзалтын гол дүр мэдээж Трамп, Ким Чен Унаас гадна залуу удирдагчийн дүү Ким Юү Жан байлаа. Тэрбээр энэ удаагийн айлчлалд Ким Чен Уны гэргий, Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Югийн үүргийг гүйцэтгэхээс гадна ахынхаа ар талыг хамгаалав. 

 

Бүх уулзалт, хэлэлцээрийн үед гол бичиг баримтуудыг хариуцахаас гадна айлчлалын багийн гишүүдийг хариуцан ажилласан гэнэ.

 

Британийн "ВВС" агентлаг удирдагч ахынхаа хажууд эсвэл ард нь зогсч буй Ким Юү Жаны хэд хэдэн зургийг нийтэлж "Ким Чен Уны итгэлийг хүлээдэг цөөхөн хүмүүсийн нэг" хэмээн бичжээ. 

 

 

Мөн Японы нэгэн хэвлэл залуу удирдагчийн тамхилж буй бичлэгийг цацсан. Уг бичлэгт Ким Юү Жан  тамхины үнсний сав барин зогсч буйгаар гарчээ. 

 

Ким Чен Ун дүүдээ ихээхэн итгэл хүлээлгэдэг бөгөөд  Ардын Дээд хурлын ээлжит хурлаар гишүүнээр сонгон баталсан байдаг. Мөн удалгүй Хөдөлмөрийн намын их хурлаас түүнийг намын Төв хорооны гишүүнээр мөн сонгосон билээ.

 

Ким Юү Жан нутагтаа бол Тэргүүн хатагтайгаас илүү нэр нөлөөтэйгээс гадна  олон нийтийн бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг, шийдвэр гаргадаг гэнэ. 

 

 

Удирдагчийн дүү 1987 оны есдүгээр сарын 26-нд Хойд Солонгосын хоёр дахь удирдагч Ким Чен Ирийн  отгон охин болно мэндэлжээ. 

 

Ким Юү Жан өнгөрсөн онд улсаа төлөөлөн Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо айлчлахаас гадна Пёнчаны олимпийг дэргэдээс үзсэн билээ.

 

1950-1953 оны хооронд дэгдсэн Солонгосын дайнаас хойш анх удаагаа Кимийн гэр бүлийн гишүүн Сөүл хотноо хөл тавьсан нь содон үйл явдал болсон. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-04
ИРГЭН:
Тэргүүн хатагтайд ямар эрх байдаг юм асуудлаа зөв сонгооч.
2019-03-02
асуулт:
манай тэргүүн хатагтай гэж хүн бий юу? Эсвэл байдаггүй юм уу? Эсвэл нууц байх ёстой юм уу?
2019-03-02