"Huawei"-ийн талаарх Америк үлгэрт итгэх хэрэггүй
2019-03-01

БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei" компанийн ТУЗ-ийн гишүүн Катрина Чен Америкийн "Wall Street Journal" сонинд өөрийн байр сууриа нийтэлсэн байна. 

 

 

Чен нийтлэлийнхээ эхэнд "Манай компанитай холбоотой АНУ-ын эрх баригчдын зохиосон үлгэрт итгэх хэрэггүй. Үнэхээр итгэх хэрэггүй. Бүх зүйл худлаа" гэж бичжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч онд холбоотон орнууд болон олон улсыг "Huawei" бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан билээ. Учир нь тус компанийн БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн ямар ч баталгаагүй мэдээллийг нийтэд түгээсэн юм. Хоёр улсын дунд үүсээд буй худалдааны дайн "Huawei"-ээс болж, илүү хурцдаад байгаа. 

 

Чен "АНУ-ын Засгийн газрын буруу ойлголтыг хэрхэн залруулахаа манай компани үнэхээр мэдэхгүй байна. Тэдний буруу ойлголт манай компанийн ирээдүйд хохирол учруулсаар байна" гэж бичжээ. 

 

"Huawei" компанийн  үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй өнгөрөгч сард "ВВС" агентлагт ярилцлага өгөх үеэрээ "АНУ өөрсдийн зохиосон үлгэртээ итгэчихээд л сохор мэт аашилж байна. Хэрвээ манай компани тагнуул хийдэг нь үнэн бол би яг одоо компаниа татан буулгах болно" гэж ярьсан юм. 

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр "Huawei" компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын тал баривчлаад байна.

 

Түүнийг АНУ-ын эдийн засгийн арга хэмжээг зөрчиж, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгав. Тэрбээр уг хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол "хамгийн багадаа 30 жилийн ял сонсоно" гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манай монголчууд ялгаагүй Америк үлгэрт итгэсээр өнөөдрийг хүрлээ ш дээ юу өөрчлөгдөв.Хэдхэн гэр бүл хөрөнгөтнүүд л бий болсон
2019-03-22