АТГ: Цагдан хорих хугацаа дуусч, суллахаар очтол амь хохирсон байсан
2019-03-01

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амь насаа алдсан хэрэг /2019.02.24/ гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар  “Талийгаачийг 2019.2.21-ны өдөр 12.00 цагт прокурорын дуудах хуудсаар байгууллага дээрээ дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зайлшгүй газар, объектод нэгжлэг хийх шаардлага гарсан. Ингээд Нийслэлийн прокурорын газарт танилцуулаад талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, өөрийн амьдарч буй гэрт нэгжлэг хийх шаардлагатай гэсэн шийдвэр гараад прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн. Тухайн өдрийн 14.00 цагт эхлээд 21.00 цаг дуусах хүртэл нэгжлэг хийсэн.

 

Нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдсан. Энэ баримтуудыг үндэслэл болгон тухайн хүнийг Эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах зайлшгүйгээр шүүхийн тогтоолгүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон юм. Ингээд бид тухайн өдрийн 23.50 цагт сэжигтнийг баривчлах тогтоолыг үйлдсэн. Прокурор 00.40 минутад хэргийн материалтай танилцаж зөвшөөрлийг олгосон.

 

Үүний дараа талийгаачийг цагдан хорих 461 дүгээр анги буюу баривчлах байранд хүргэсэн. Үүний дараа хэргийг шалгаад тухайн цаг хугацаанд мөрдөн шалгах олон ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааны үндсэн дээр тухайн хэрэгт 4-5 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа бид прокурорт хүргүүлсэн.

 

Прокурорын байгууллагаас нотлох баримт хангалттай цугларсан байна гэж үзээд тухайн хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдээд бидэн ирүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол болон сэжигтнийг баривчилсан тогтоолыг 17.10 минутад бид шүүх дээр хүргэсэн.

 

Ингээд тухайн өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээд ямар нэгэн зөрчилгүйгээр хийгдэж шүүхэд хүргэгдсэн байгаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйлд заасны дагуу шүүх шийдвэрээ гаргах ёстой. Ингээд шүүхийн шийдвэрийг бид хүлээгээд энэ зүйл заалтад заасан хугацаа дуусаад ирсэн тул талийгаачийг прокурорт танилцуулаад шүүхийн шийдвэр гараагүй учраас, 48 цагийн хугацаа дууссан тул суллаж авахаар очиход талийгаачийг нас барсан байдалтайгаар олсон гэх мэдээллийг бидэнд хүргүүлсэн” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэрээслэл үлдээсэн юм чинь ойлгомжтой гарцаагүй үнэнд гүйцэгдээд амиа хоролжээ
2019-04-29
Ed chin gereere hyylich baas tyrhsiim shig ymnyyd l yabdag bsn idoo araas n yldsen notoinyyd n yabh biz.
2019-03-02
Зочин:
прокурорын байгууллага өдөр шөнөгүй 24 цагаар ажилладаг болцон юм уу.
2019-03-02
Иргэн:
24 ЦАГААС ИЛҮҮ ХОРИХ ЭРХГҮЙ ЮМ БОЛ ЯАГААД ДАНДАА БААСАН ГАРИГТ БАРИВЧИЛГАА ЯВУУЛААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ.
2019-03-02
Иргэн:
СУЛЛАХААР ОЧИХОД ... БАЙСАН ГЭХ ЮМ. ХААНА ХОРИГДОЖ БАЙСИЙН БЭ. ХАРУУЛ ХАМГААЛАЛТГҮЙ ГАЗАР БАЙСИЙМ УУ. ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА.
2019-03-02
zochin:
Shunu sulalah geed ochij baigaa yumuu Oyunerdene ajil hiih gej mundag baigaa yum bna daa
2019-03-02
эгэл ард:
Монголын прокурорууд шөнө ажилладаг юм уу? Шүүх 22цагаас хойш хуралдахыг хогиглодог бхаа, прокурор хамаагүй юу? Эсвэл амин дээрээ тулахаар нөхөж үйлдээд бна уу? Ер нь өглөө өдөр баривчилдаггүй шөнө баривчиллаа хорилоо гэх юм. Шүүхийн тогтоол шийдвэргүй бол 24цагаас хэтрүүлж болдог юм уу? Шийдвэр тогтоол хүлээнэ гэдэг чинь хуулинд бдаг юм уу?
2019-03-01