НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт зөвлөмж өглөө
3-1

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Нэгдсэн Үндэстний байгууллагын суурийн төлөөлөгчийн газар  болон Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг  бусад олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь тус байгууллагуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл өгч, тэдний оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

 

 

Манай улсад НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн 11 кластер  байдгаас уг уулзалтанд Хүнсний Аюулгүй байдлын кластер Дэлхийн Зөн-Монгол ОУБ, Хорогдох байрны кластер Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Ус хангамж, Ариун цэвэр, эрүүл ахуйн кластер НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн кластер Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хоол тэжээлийн кластер НҮБ-ын Хүүхдийн сан, Хамгааллын кластер НҮБ-ын Хүүхдийн сан (Хүүхэд хамгааллын дэд кластер), Хөдөө аж ахуйн кластер НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Боловсролын кластер Японы Хүүхдийг ивээх сан, Ар тал хангалтын кластер НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбоо болон Хээрийн орогнох байр зохицуулах кластер НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл нийт-10 кластерын 23 төлөөлөл уулзалтад оролцож мэдээлэл солилцсон.

 

 

Хурандаа Б.Ууганбаяр НҮБ-ын кластеруудад гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгох, сургуулийн үеэр туршиж үзэх талаар зөвлөмж өгсөн.

 

НҮБ-ын кластеруудын зүгээс нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлж оролцохоо уулзалтын үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин