"Мотив" хамтлагийнхан СТА болжээ
2019-03-02

 

Мотив хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тус хамтлаг 2008 онд анхны уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргэж байжээ. 

 

Тэд энэ талаараа хамтлагийн цахим хуудсанаа "Одоогоос 16 жилийн өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгоор алхаж. Гурван сайхан найзтайгаа мөрөөдөлөө биелүүлэх алхмаа эхлүүлж, 2008 онд анхны уран бүтээлээ туурвиж өдгөө 11 жил болжээ.

 

Энэ сайхан өдөр хамтлагаараа МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Мөн гэр бүлийнхэнд хайртай шүү" хэмээн бичжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Соёлын тэргүүний ажилтан ,,,гэж ёстой нэр хүндгүй шагнал байх юм,, Ганц нэг дуу дуулсан хүмүүс авах юм даа, Энэ залуусыг хэлээгүй шүү
2019-03-04
hahahahaha:
aaaaay aaa soyoliin tergvvnvvd geh yum uu . hahha
2019-03-02
ШАЛ ШОГШДЭЭ
2019-03-02
НААД ТЭМДЭГ ЧИНЬ ХЭНД ХЭРЭГТЭЙН ДҮҮ НАРАА , ЗҮГЭЭР Л ГОЁ ДУУЛЖ АМЬДРААЧ
2019-03-02