ФОТО: ЖДҮчдийг хэвтүүлэх ЖАГСААЛ


Хэвтүүл хөдөлгөөн болон Сошиал жагсагчид Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэд ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эсэргүүцэж жагсаал хийж буй юм. Олон мянган иргэдийн боломжоос хулгайлсан эрх мэдэлтнүүдийг хуулийн өмнө хэвтүүлэх хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн мэдэгдэж байна. Тэдний тэмцлийн анхны хэлбэр нь энэ жагсаал бөгөөд цаашид ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн тойрогт очиж, үргэлжлүүлнэ хэмээн ярьж байна.
Жирийн иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байна. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байна. Энэ зээл үү, хулгай юу гэдгийг тэд асууж байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ