Нурангиас осолдсон хоёр дахь иргэний цогцсыг гаргажээ
2019-03-03

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нуранги үүсч, осол гарснаас дөрвөн хүн сураггүй болоод байгаа. Ослын дараагаас сураггүй болсон иргэдийг хайх ажиллагааг Онцгой байдлын хэлтсийн үргэлжлӨнөөдөр нурангид дарагдсан нэг иргэний цогцсыг  Онцгой байдлын албан хаагчид уснаас гаргасныг эх сурвалж мэдээллээ. Өчигдөр аврагчид таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан билээ. 

 

Онцгой байдлын албан хаагчид аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин