Уутгүй худалдан авагчид ууртай байна
2019-03-04

 

Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс улс даяараа байгальд хамгийн их хор хөнөөлтэй гэгдэх нийлэг уутнаас татгалзаад байна. Гэвч “Сурсан зүйлийг сураар боож болохгүй” гэгчээр худалдааны газраар үйлчлүүлээд гарахдаа “Тор өгөөч” гэдэг нэхэлтэй асуултыг иргэд тавьсаар байна.

 

Нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын талаар сонсоогүй хүмүүс ч цөөнгүй байх юм. Худалдан авалт хийсэн даруйдаа уут сураглахад дэлгүүрийн худалдагч “Гялгар уут өгвөл торгоно гэсэн. Уут байхгүй” хэмээхэд худалдан авагч гайхаж, бухимдангуй гарч одох аж.

 

Ирэх гуравдугаар сарын 1-нээс нийлэг уут хэрэглүүлэхгүй гэж олон нийтийн мэдээллийн сувгаар өнгөрөгч оны зургадугаар сараас энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд мэдээ, мэдээлэл хангалттай цацсан. Гэвч нийлэг уутыг хэрэглээнээс хасахад бэлтгэл базаасан иргэн тун цөөн аж.

 

Харин Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шөнийн зах худалдааны төвийн мах, махан бүтээгдэхүүний болоод гурил, гурилан бүтээгдэхүүний худалдагчид нийтлэг уутаар үйлчилсэн хэвээр байна. Хориглосон тогтоолыг эргэн сануулахад “Нэгэнт авчихсан уут, тороороо иргэдэд үйлчлээд дуусгана. Худалдан авагчдад уут тороо бэлдэж ирээрэй гэж сануулаад буцааж байгаа” гэв.

 

“Даавуун уут байгаа ч өнөөхөө мартчихаад байх юм” хэмээн нэгэн өндөр настан хэлж байна. Бас “Бүх гялгар уутны хэрэглээг хориглоогүйгээс хойш ямар нэгэн байдлаар гялгар уут хэрэглэж л таарна. Хэн гялгар уутны өргөн нарийныг хэмжээд зогсож байхав дээ” гэж хижээл насны ах ундуйцахтай ч таарлаа.

 

Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

 

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн байна. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангасан аж.

 

Тэгэхээр нийлэг уутны ихэнх хувийг хэрэглэж болохуйц гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
nomin shaaj ufch baina lee:
Ugaasaa manai tor duusad dhj zarku gsn shde
2019-03-04
GAAX TYi:
Amidarald ogt niitsehgyi iim xuuliig xen gedeg teneg populist ni sanaachildag bainaa,yr udmasraa,xavdar tusch yxej dald ormor
2019-03-04
Zochin:
Teneg populist shiidver gargaj ard tumnee zovoodog tur end l bna. Uutaa plastmasaa dahin ashigladag uildveree barilkh heregtei baigaa yum.
2019-03-04
Япон солонгос одоо хүртэл бүх төрлийн гялгар уут хэрэглээд болоод байна Манай удирдах үхэрүүд үнэн малаас дор юмаа тэгээд тэр бэлэн цаасан уут хаана бна нойтон мах аарц зэргийг тэгээд даавуун уут эсвэл цаасанд боож өгөх юм уу үхэрүүд малнаас дор болжээ
2019-03-04
Япон солонгос одоо хүртэл бүх төрлийн гялгар уут хэрэглээд болоод байна Манай удирдах үхэрүүд үнэн малаас дор юмаа тэгээд тэр бэлэн цаасан уут хаана бна нойтон мах аарц зэргийг тэгээд даавуун уут эсвэл цаасанд боож өгөх юм уу үхэрүүд малнаас дор болжээ
2019-03-04
Япон солонгос одоо хүртэл бүх төрлийн гялгар уут хэрэглээд болоод байна Манай удирдах үхэрүүд үнэн малаас дор юмаа тэгээд тэр бэлэн цаасан уут хаана бна нойтон мах аарц зэргийг тэгээд даавуун уут эсвэл цаасанд боож өгөх юм уу үхэрүүд малнаас дор болжээ
2019-03-04
Зэрэглээ:
Үйлчилгээний газруудад дарамт хятад компаниудад ашиг хийсэн энэ лоббиг эсэргүүцэж байна, утаагаа арилгаж чадахгүй байж уутийг бид иддэггүй шүү дээ, Хэрэгжилтийг нь хангаагүй хууль хэнд хэрэгтэй вэ, хальсан уутан хийсэн хоолноос хордох нь хол ,утаагаар өдөр цаг минут тутам амьсаглаж зальгиж байна шүү дээ,
2019-03-04
Зочин:
0.035 ын шахааны уутаа их хэмжээгээр хийгээд гаргаачээ Даавуун уут тэтгэврийн бидэнд үнэтэй байна
2019-03-04
Т:
0.035 ын гялгар уутыг хаана зарж байна вэ
2019-03-04
зочин:
Нийлэг уут хэрэглэж болно, эсвэл болохгүй ийм л хоёр шийдвэрийн нэг гарах байтал хэмжих боломжгүй зузаан нимгэн яриад хадуураад явчих юм, 0,035мм байна уу үгүй юу гэдгийг хэн хэмжиж байгаа юм, мэргэжлийн хяналтынханаар хэмжүүлбэл хэн хахууль өгсөнийх нь тэнцээд, өгөөгүйгийнх нь тэнцэхгүй нь ойлгомжтой ш дээ
2019-03-04
zochin:
ямар ямар уут шаардлага хангж байгаа гэдгээ мэдээлээчээ,хориглоно торгоно гэхээс өөр юмгүй байх юм,тэр цаасан уут нь байгаад байгаан.
2019-03-04
zochin:
Шахааны бизнесээ хурдан хийгээд дэлгүүрүүдээрээ тараагаач дээ. Дэлгүүрт орохооор цаанаасаа уут өгнө гэсэн хүлээж байна гэхийн
2019-03-04
zz:
Zuv shu.Buhimdah zuil bhgui.
2019-03-04
zz:
Zuv shu.Buhimdah zuil bhgui.
2019-03-04
Daavuun tor:
Heden saihan daavuun tor beldeel avchihaach dee,baigal delhiigee hamgaalah uudnees
2019-03-04
зочин:
Уулын буга хараад унасан бухаа хаяна гээч л болж байгаа юм.Ямарч бэлгэлгүй хий сүржигнээд л.1кг элсэн чихэр,1 кг шар будаа аваад хормойдоо хийх юмуу яах юм Хүрэлсүх сайдаа
2019-03-04
azaa:
ene shiidver yuv sh dee..baigal delhiigee hamgaalya
2019-03-04