Жүжигчин О.Дөлгөөн СТА цол хүртжээ

“Хувьсал” продакшны ээлжилт уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Киноны нээлтийн үеэр тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөнийг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Жүжигчин О.Дөлгөөн АНУ-д гэр бүлийн хамт амьдарч буй. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Яг одоо энд буюу АНУ.н Калифорни мужийн Сан Франциско хотноо өглөөний 7 цаг болж байна.. Монголд "Тэнгэрээс буусан Од" киноны маань нээлт болж байгаа учир өчигдөр догдлоод нойр хүрэхгүй их орой унтсан. Харин дөнгөж сая хамтран тоглогч О.Мөнхдалай найзынхаа залгасан дуудлагаар бас нэгэн гайхалтай мэдээгээр өдрийг эхлүүллээ. Соёлын Тэргүүний Ажилтан гэдэг цол тэмдгээр энэ өдөр киноныхоо нээлтийн арга хэмжээн дээр энгэрээ мялаажээ. Сэрүүн байна уу зүүдлээд байна уу гэж гайхаж хэсэг бодлоо. "Хувьсал" продакшины хамт олондоо үнэхээр их баярлалаа. Жүжигчин хүнд тоглохыг хүсэж шунаж тоглох дүр гэж байдаг. Киноны маань Одын дүр миний хувьд яг л тийм дүр байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн тус киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин О.Мөнхдалай СТА цол тэмдгээр шагнуулсан байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ