Зорилгоо биелүүлж чадаагүй Ким, Си даргатай уулзалгүй нутаг буцлаа
2019-03-04

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны сууж яваа галт тэрэг БНХАУ-д зогсолгүй нутгийн зүг явж буй талаар Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн мэдээллээ.

 

 

Удирдагчийн галт тэрэг  БНХАУ-ын зүүн хойд нутгийн Тяньжин боомт хотыг дайран өнгчрээ. Түүнийг Ханойгоос буцах замдаа Бээжинд түр саатаж магадгүй хэмээн албаныхан уламжилж байв. 

 

Тэрбээр хоёрдугаар сарын 27-28 өдрүүдэд Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа уулзсан ч удирдагчид харилцан тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцахаар болсон юм. 

 

Ким Чен Ун АНУ-ыг бүх хоригоо цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэх болзол тавьсан нь Трампт огт таалагдаагүй гэнэ. Улмаар хоёр тал хамтран ажиллах гэрээ байгуулж чадаагүй гэх мэдээллийг Трамп хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм.

 

Харин Цагаан ордны мэдэгдэл ХУДАЛ гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд мэдэгдэж "Бид бүх хоригоо цуцлахыг АНУ-аас шаардаагүй. Харин хоригоо хэсэгчилж, цуцлахыг хүссэн" гэж хэллээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХООЛ ИДСЭЭН ИДСЭН.
2019-03-05