“Huawei”-ын захирал Канадын эрх баригчдыг шүүхэд өглөө
2019-03-04

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын хуулийнхан БНХАУ-ын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-нд баривчилсан билээ.

 

 

Түүнийг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, улмаар Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж АНУ буруутгаж буй юм.

 

Мэн Ваньжоуд 30 хүртлэх жилийн ял төлөвлөж буйгаа АНУ-ын Хууль зүйн яам мэдээлсэн ба энэ амралтын өдөр түүнийг АНУ-ын хүлээлгэн өгөхийг Канадын талаас хүссэн аж.

 

Тэгвэл Мэн Ваньжоу өчигдөр Канадын эрх баригчдыг шалтгаангүйгээр өөрийг нь баривчлан хорьж, улмаар АНУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж буруутгаж, тэрбээр шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Түүний өмгөөлөгч нэхэмжлэлийг Ванкувер хот дахь Британийн Колумби мужийн Дээд шүүхэд гаргаж, түүний бичсэн өргөдөл зэргийг хавсаргасан гэнэ.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "АНУ, Канадын эрх баригчид улс төрийн гэмт хэрэг үйлдэж, буруугүй хүнийг буруутгаж байна" гэж мэдэгджээ.

 

Мэн Ваньжоу баривчлагдаад 10 өдрийн дараа 10 сая ам.доллар барьцаанд өгч, батлан даалтаар суллагдсан юм.  Тэрбээр өдгөө Ванкувер хот дахь байшиндаа цагдаагийн хамгаалалт дор амьдарч байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин