Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна

БНХАУ-ын эрх баригчид жолоочгүй зорчигч тээврийн галт тэргийг үйлдвэрлээх болсон тухайгаа зарласан талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ.
Тус жолоочгүй галт тэргийг 2020 оны эхний улиралд хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж буй гэнэ. "Энэхүү галт тэрэг ашиглалтад орсноор дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болно" гэж Тээврийн яамнаас уламжлав.
Түүнчлэн, бүрэн автомат галт тэрэгний давуу тал нь тогтмол хурдаар аялж, хөдлөх, хурдлах, зогсох аяллын бүх явцыг байнга хянадаг учраас, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой юм.
Үйлдвэрийн ажлыг "CRRC Zhuzhou Locomotive" компани хариуцан ажиллах ба тус компанийн ТУЗ-ын дарга Жоу Чинэ "Сүүлийн үеийн технолгиор уг галт тэргийг үйлдвэрлэнэ. Зорчигчид аялах, зорчиход дээд зэргээр тухтай. Галт тэргийг хүчирхэг тархиар удирдах болно" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Ухаалаг галт тэрэг 50-200 км-ийн зайд хот, хот хоорондын тээвэр хийхэд тохиромжтой гэнэ.
2017 оны арваннэгдүгээр сард нийт 31 метрийн урттай бөгөөд 307 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай жолоочгүй галт тэргийг тус улс амжилттай туршсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ