Өндөр настны тэтгэврийн мөнгийг дээрэмдсэн таван этгээдийг илрүүлжээ
2019-03-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарч ирсэн өндөр настны мөнгийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал гуравдугаар сарын 1-ний өдөр ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г 2 эмэгтэй 3 эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь П-г тэтгэвэрийн мөнгөө аваад явж байхыг харсан бөгөөд хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

 

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд нь архины хамааралтай иргэд 27-52 насны 2 эмэгтэй 3 эрэгтэй У, Ч, О, Б, Э нар байсныг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Yasii n tsaital shorond horioch. Archaagui muu hunii sugnuud ve!
2019-03-04
Арчаагүй амьсгаанууд...зургийгнь олон нийтэд дэлгэж үзүүлээд нүдний булай болгоод өгөөч
2019-03-04
Мөнгөний дүн хамаарахгүйгээр хийсэн үйлдэлд нь 20 жил нүхэнд суулга.Цаашид ахмад настангууд амь насаа хамгаалж байхын тулд нэг юм бодох хэрэгтэй болж байна уу.
2019-03-04