Ард түмний шаардлагаар Алжирийн Ерөнхийлөгч болох мөрөөдлөө орхилоо
2019-03-05

Алжир улсад ирэх сарын 18-нд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Уг сонгуульд эрх баригчдыг тэргүүлэн, өнөөгийн Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика өрсөлдөхөө мэдэгдэж, нэрээ дэвшүүлсэн юм. Нэр дэвшигчдийг бүртгэх сүүлчийн хугацаа энэ сарын 10-нд дуусна. 

 

 

Өдгөө 82 настай Бутефлика 1999 оноос хойш тасралтгүй тэргүүлж байна. 

 

Түүнийг дахин нэр дэвшихээр болж, Сонгуулийн Ерөнхий хороонд очиж нэрээ бүртгүүлсний дараахан иргэд дургүйцлээ илэрхийлэн, эсэргүүуцлийн жагсаал зохион байгуулсан юм.

 

Дөрөв дэх өдрөө үргэлжиж буй эсэргүүцлийн жагсаал хагас сая хүн гаруй жагсагчид нэгдсэн байна. Мөн Францын хэвлэлүүдийн мэдээлснээр тус улсад ажиллаж, амьдарч буй 7,000 гаруй Алжир иргэн эрх мэдэлд шунасан Ерөнхийлөгчөө эсэргүүцэн Парис хотноо тайван жагсаал байгуулсан гэв. 

 

 

Жагсагчид, цагдаагийнхантай мөргөлдөж, тус улсад эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан Абделазиз Бутефлика өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж авч буйгаа зарлалаа.

 

Тэрбээр ийнхүү ард түмнийхээ шаардлагаар тав дахь удаагаа Ерөнхийлөгч болох мөрөөдлөө орхих болжээ.

 

Ерөнхийлөгч ард түмэндээ хандан бичсэн захиаг тус улсын төв телевиз нийтэд сонордууллаа. Ерөнхийлөгч "Биеийн эрүүл мэндийн байдлаас болж, ийнхүү сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо" гэж бичжээ. 

 

2013 оны долоодугаар сард Ерөнхийлөгч ажлын өрөөндөө гэнэт зүрхний шигдээсээр өвдсөн бө өдгөө Швейцарь улсад эмчлүүлж байна.

 

Энэ хугацаанд тэрбээр улс орны ажлаас илүү биеийн эрүүл мэнддээ хамаг цагаа зарцуулсан нь дэмжигчдийн тоо нь эрс буурахад хүргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин