Дөрвөн настай хүүхэд өндрөөс унаж гэмтжээ
2019-03-05

 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт 9 давхар угсармал байрны 4 давхрын тагтаас бага насны хүүхэд унасан тухай дуудлага 03.04-ний өдрийн 11:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Д /6 настай, эрэгтэй/ нь өргөтгөлийн 2 давхар байрны дээвэр дээр унаж гэмтсэн байсан тул 11:57 цагт эсэн мэнд буулгаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин