Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав
2019-03-05

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.05/ БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтын эхэнд ноён Филипп Мэрлин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь мөн Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн ажиллаж буйд нь ноён Г.Занданшатарт баяр хүргэв.

 

Тэрбээр, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2020 онд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ирэх есдүгээр сард Парис хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр ажиллаж байна гэлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр орны Гадаад хэргийн сайд нар уулзаж, Монгол-Францын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр ажиллаж байгаад таатай байна хэмээн цохон тэмдэглэв. Хоёр талын харилцаа болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж бий. Монголын эдийн засаг сэргэж буй энэ үед бид барилга, төмөр зам болон авто замын салбарыг өргөжүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Францын компаниуд Монголд үйл ажиллагаа эрхэлдэг, энэ хүрээнд бид Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг ирэх хаврын чуулганаараа хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэв. Мөн хоёр улс хоорондын визний нөхцөлийг хөнгөрүүлэх талаар саналаа хэллээ. 

 

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөр болоод харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-17