Агаарын бохирдол ихтэй 100 хотын 72-т Улаанбаатар оржээ

img

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 72-т Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот орсон талаар "www.airvisual.com" сайт мэдээллээ. 

 

 

Олон улсын “Greenpeace” болон “AirVisual” байгууллага жил бүр дээрх жагсаалтыг гаргадаг юм.

 

Энэтхэгийн Гуруграм хот хамгийн их агаарын бохирдолтой хотоор шалгарчээ. Тус хотын агаарын чанарын  индекс 138.5 гэнэ.

 

Хамгийн их агаарын бохирдолтой хотуудтай улсаар Энэтхэг, БНХАУ болон Пакистан багтжээ.

 

Уг жагсаалтад Энэтхэгийн 34 хот, БНХАУ-ын 49 хот, Пакистаны хоёр хот орсон аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Өө за за. Биднээс их утаатай газар гэж байдаг аа бас
2019-03-05