Ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна
2019-03-05

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилготой ажлын хэсэг Говь-Алтай аймагт энэ сарын 04-06-ны  өдрүүдэд ажиллаж байна.

 

  Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдэлийн тойм судалгааг хийж гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин